Биед хамгийн хэрэгтэй 6 шим тэжээл

Twitter Print
2022 оны 06-р сар 02-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

БИДНИЙ БИЕД ХЭРЭГТЭЙ 6 ШИМ ТЭЖЭЭЛ

Хүний бие махбодь хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд эдгээр 6 шим тэжээлийг өдөр тутамдаа авах хэрэгтэй байдаг бөгөөд ДЭМБ-аас Макро болон Микро шим тэжээл гэж ангилсан байна. Тэгвэл эдгээр шим тэжээлд юу юу ордог вэ?

✅ Макро шим тэжээл гэдэг нь хүн тухайн шим тэжээлийг их хэмжээгээр авбал зохих буюу бидний өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг ундны ус, уураг, нүүрс ус, өөх тос зэрэг багтдаг байна.

✅ Микро шим тэжээл гэдэгт харин бага хэмжээгээр авбал зохих витамин болон эрдсүүд ордог.

Тэгвэл эдгээр шим тэжээлийг бид хаанаас авах вэ

1. ВИТАМИН

Витамин нь дотроо усанд уусдаг болон тосонд уусдаг гэж ангилагдах бөгөөд бидний биед ямар витамин хэрэгцээтэй байгаагаас хамаарч бид хоол хүнсээрээ эсвэл нэмэлт бэлдмэл байдлаар авч болно. Жишээ нь Витамин А-г бид нар сүүн бүтээгдэхүүн, лууван, өндөг болон загасны махнаас авч болно. Витамин Е-г алмонд самар, наранцэцгийн үр, авокадо, бууцай зэргээс авах боломжтой. Витамин В1-амуу будаа, улаан буудайн үр, вандуй, шош зэрэгт ихээр харин витамин В2-шанцай, буудай, арвайд ахиу агуулагддаг бөгөөд бид өдөр тутмын хүнсээрээ өөрт хэрэгтэй олон төрлийн витаминыг авах боломжтой.

2. ЭРДЭС

Эрдсүүдийн хувьд эдгээрт магни, кальци, кали, төмөр, зинк, иод зэрэг орох бөгөөд эдгээр эрдсүүд нь бидний бие дэхь усны түвшинг тэнцвэржүүлэх, арьс хумс болон үс эрүүл байхад нөлөөлж, ясны сийрэгжилтээс сэргийлж байдаг.

3. УУРАГ

Уургийг бид өдөр тутамдаа улаан махаар нөхдөг ч өөр эх үүсвэрүүд олон байдаг. Жишээ нь өндөг, буурцаг, бүх төрлийн самар, шош, загасны мах болон далайн гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг.

4. ӨӨХ ТОС

Өөх тосыг хүмүүс хэрэггүй гэж боддог ч эрүүл чанартай өөх тос хэрэглэхэд зүрхний өвчин, 2-р зэргийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. АНУ-ын Хоол хүнсний нийгэмлэгийн судалгаагаар хүн өдөрт авч буй нийт илчлэгийнхээ 20-35%-д нь эрүүл өөх тос авах хэрэгтэй гэж үзсэн байна. Эрүүл өөх тосыг самар, загас, ургамлын тос, үр тариа зэргээс авч болно.

5. НҮҮРС-УС

Нүүрс ус- Хүн өдөрт авах нийт илчлэгийн 45-65%-г нь нүүрс ус эзлэх бөгөөд бие махбодьд нэн хэрэгтэй энергийн гол эх үүсвэр нь болдог. Бид нүүрс усыг бор будаа, цагаан будаа, хүнсний ногоо болон жимс, бүхэл үрийн гурил, арвайн гурил, талх зэрэг өдөр тутмын хоол хүнсээрээ хангалттай хэмжээнд авдаг байна.

6. УС

Ус- Энгийн мэт боловч ус нь хүний биед нэн хэрэгтэй шим тэжээлд тооцогддог байна. Учир нь хүн бага хэмжээтэй ч гэсэн шингэний дутагдалд ороход нүд бүрэлзэж, толгой өвдөж эхэлдэг. Тэгвэл бид өдөрт хэр их хэмжээний ус уувал зохих вэ? Бидний өдөрт авах шингэний хэрэгцээ нь бидний биеийн жин, амьдралын хэв маяг зэргээс хамаарах ч хүн бүр өдөрт ойролцоогоор 2.5л ус ууж байж алдсан шингэнээ нөхдөг байна.

Эдгээр 6 шим тэжээлийг өдөр болгон хоол хүнсээр дамжуулан авснаар бид дархлаа тогтолцоо, төв мэдрэлийн систем, бусад эрхтэн системүүдийн үйл ажиллагааг дэмжихээс гадна өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.