Марафонч Б.МӨНХЗАЯА ДАТШ-д оролцох болзлоо биелүүллээ

Twitter Print
2022 оны 04-р сар 11-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

2022 оны дөрөвдүгээр сарын 10-нд Холландын Роттердам хотноо жил бүр уламжлал болон явагддаг 41 дэх удаагийн "NN Marathon Rotterdam 2022" марафонд Монголын марафон гүйгч Баярцогтын Мөнхзаяа 2:29:25 амжилтаар дөрөвдүгээр байрт орлоо.

Түүний өмнө Этиофийн Х.Хайлу 2:22:01, Холландын Н.Бринкман 2:22:51, Казахстаны Ж.И.Мамажанова 2:26:54 амжилтаар барианд орсон байна. Мөн эхний аравт АНУ, Швед, Финланд, Кени, Бельги, АНУ-ын тамирчид иржээ.

Ийнхүү Б.Мөнхзаяа энэ зун АНУ-ын Орегон мужийн Южин хотноо болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний entry standart буюу 2:29:30 дотор гүйн ДАШТ-д оролцох болзлыг биелүүллээ.

Одоогийн байдлаар "Южин-2022" хөнгөнатлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлыг манай хоёр марафонч биелүүлээд байна.

Өмнө нь Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:09:26 амжилтаар эрэгтэйчүүдийн "босго" 2:11:30 -ийг давсан бол Б.Мөнхзаяа ийнхүү эмэгтэйчүүдийн "босгыг" давлаа.

Дашрамд дурьдахад Б.Сэр-Од 10 дахь (2003, 2005, 2007, 2009, 2011, 2013, 2015, 2017, 2019, 2022), Б.Мөнхзаяа дөрөв дэхээ (2015, 2017, 2019, 2022) спортын "Хатан хааны" дэлхийн аваргад, хамгийн их тэсвэр тэвчээр, хатуужил шалгадаг марафон гүйлтэд оролцох нь.

Мөн сонирхуулж хэлэхэд Б.Сэр-Одыг түүний гэргий О. Оюунтуяа нь дасгалжуулдаг бол Б.Мөнхзаяаг түүний нөхөр Б.Доржпалам "уяа сойлгыг" тааруулдаг билээ.

Ц.Энхтүвшин

Таван цагариг сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.