Асашёорюү Өмнөд Солонгост хэзээ ч очихгүй

Twitter Print
2014 оны 10-р сар 06-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотноо болж байгаа Азийн наадмын шүүлтийн булхай дэлхий нийтэд шуугиан тарьсаар байна. 1988 оны Сөүлийн олимпод арга мэх заль хэрэглэн, медаль бөөндөж, олныг шуугиулж байсан солонгосчууд энэ удаад Сөүлийн олимпоо давж гарсан олон будлиан зохион байгууллаа.

Мэргэжлийн сүмогийн их аварга, Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж Инчёоны Азийн наадмын талаар бухимдан жиргэсээр байна. Асашёорюү шүүлтийн булхай, Монголын далбааг буруу харуулсан, Хятадын Монгол гэж зарласан талаар бухимдлаа илэрхийлжээ.

Боксын 56 кг-ийн жинд тоглосон Н.Төгсцогт эзэн орны тамирчинтай илт давуу тоглосон ч шүүгчдийн шийдвэрээр ялагдсан талаар "Цус нөжиндөө хутгалдатлаа нүдүүлсэн Өмнөд Солонгосын тамирчин яллаа. Муу сайн кимчи новшнууд. Манай тамирчин илт давуу байсан" гэж жиргэсэн бол удалгүй бас л тэсвэр нь барагдсан бололтой дахин жиргэж эхлэв.

"Монголдоо ирлээ. Их ядарсан байна. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхэд Монгол орныг хэт басамжилж байна шүү, та нар. Өмнөд солонгосчуудаа, сайн бодоцгоо. Түүхээ судал. Худал хуурмаг дүүрэн кино хийхээ боль. Монголын Эзэнт гүрэнд талархаж явцгаа. Би ч энэ улсад цаашдаа бараг очихгүй биз дээ" гэжээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.