Бэлэн гоймонгийн хэрэглэх зааврыг монгол хэлээр орчуулна

Twitter Print
2014 оны 10-р сар 06-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Бэлэн гоймонгийн худалдаа сүүлийн жилүүдэд хэд дахин нэмэгдэж, төрөл нь олширсон. Хаяг, шошго, харагдах байдлыг хэрэглэгчид төдийлөн анхааралгүй авсаар өдийг хүрсэн бөгөөд тухайн бэлэн гоймонг ямар ч материалаар хийсэн байх эрсдэлтэй. Үүнийг нь анзаарч уншъя гэхээр дан Хятад хэл дээр бичигдсэн байдаг шүү дээ. Тэгвэл Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулинд зааснаар импортын бүтээгдэхүүний орц, найрлага, тайлбар, шошго нь Монгол, Англи, Орос гурвын аль нэг хэл дээр байх ёстой гэж заасан. Тиймээс бэлэн гоймонгийн стандартыг өнөөдрийн хурлаар авч хэлэлцэн баталлаа. Шинэ стандартаар бол наад захын шаардлага нь дээр хэлсэнчлэн бэлэн гоймонгийн орц, найрлага, хадгалах хугацааны талаарх тайлбар, мэдээллийг монгол хэлээр орчуулахыг заасан талаар Стандартчилал техник зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Дашянжмаа хэлсэн юм. Ингэхдээ тухайн бэлэн гоймонг импортлогч компани Монгол хэл дээр тайлбарыг нааж,  хууль дүрэм, стандартыг мөрдөх боломжтой ажээ.

 

Мөн бэлэн гоймонгийн гурил  хэт хуурай хатсан байдаг тул чийглэг ямар хэмжээнд байх хэрэгтэй гэх мэт технологийн горимыг баталсан юм байна. Ийнхүү бэлэн гоймонгийн чанарын стандартыг анх удаа баталсан бол цаашдаа мөрдүүлэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт, шалгалт хийн ажиллах ажээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.