
ЭМПАТ ЭМЭГТЭЙ..
Эмпат эмэгтэй. Мэдрэмтгий, чин сэтгэлээсээ, нээлттэй, зөн совинтой, сэтгэл хөдлөл ихтэй.
Өөрийгөө зөвшөөрч амьдардаг. Хэрвээ уурласан бол үнэхээр уурласан. Хэрвээ баярлаж байгаа бол яг л хүүхэд шиг. Хэрвээ хайрласан бол харамгүй, эргэлзээгүй. Хэрвээ явбал үүрд. Сэтгэл хөдлөлийг бүх өнгөөр нь мэдэрдэг, ямар ч баг зүүлгүйгээр.
Өөрийнхөөрөө л зугаалах муужгай мэт. Сургаж болохгүй, дуулгавартай болгож болохгүй, хянаж цагдаж ч болохгүй.
Өөрийн дотоод эрх чөлөө нь маш үнэ цэнэтэй тул хосоо олоход байнга л түвэгтэй байдаг. Түүний өөрийгөө илэрхийлэх бүхнийг хязгаарлах нь уйтгар гуниг авчирдаг.
Хувь заяаны цохилт бүрийн дараа яг л үнснээс дахин амилж босох мэт болдог тул эрчүүдэд их хүнд тусдаг. Яг л хичээл орж сургасан мэт.
Эмпат эмэгтэй - Хуурах, тоглох, дарамт шахалт өгөхөд маш эмзэг. Байнга л зөнтэй зүүд зүүдэлдэг бөгөөд ертөнцийн өгч буй ямар ч сэжүүрийг уншиж чаддаг. Урам зоригийг ч, шийтгэлийг ч туулаад дуусдаг.
Бүхий л харилцаанд бүрэн дүүрэн ханддаг. Хайраа харамгүй зориулдаг. Гэхдээ үүнийг нь ашиглахыг хэзээ ч зөвшөөрдөггүй.
Маш сүнслэг шинж чанартай бөгөөд ертөнцийг бүхий л өнгөөр нь хардаг.
Тэр бусдын үзэл бодлоос хамаардаггүй. Гомдол тээж үлддэггүй ба зүгээр л урагшаа явдаг.
Тийм эмэгтэйчүүдийг нэг бол шүтэн биширдэг, эсвэл үзэн яддаг. Харин тэднийг хэзээ ч хайхрахгүй өнгөрнө гэж байдаггүй.
Хэрвээ та үүнийг уншаад өөрийгөө олж харж байвал гайхалтай агуу бэлэг, өгөгдөл юм шүү. Үүнийгээ хамгаалж, сайн сайхны төлөө зориулаарай...
Орчуулсан: Ж.Түвшинжаргал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.