Хойд Солонгос нэгдэх санал гаргалаа

Twitter Print
2014 оны 10-р сар 06-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

БНАСАУ цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээгээ сэргээхэд бэлэн гэж мэдэгджээ. Энэ тухай НҮБ-ын Европын салбарын болон Женев хотын Олон улсын бусад байгууллагын дэргэдэх Хойд Солонгосын байнгын төлөөлөгч Пон Со Се хэлсэн байна. Тэрээр мөн шинээр цөмийн туршилт явуулаагүй байгаагаа мэдэгдсэн аж.

Өнгөрсөн сарын сүүлээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд үг хэлэхдээ “Хоёр Солонгосыг холбооны түвшинд нэгтгэх саналтай байна” гэсэн юм. Энэ хэлэлцээг бүх талууд зөвшөөрсөн үед хийх боломжтой. Харин Өмнөд Солонгос, АНУ тэдний эсрэг чиглэсэн арга хэмжээ авах юм бол хариу өгнө гэдгийг Хойд Солонгосын тал давхар мэдэгдсэн байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.