
Италийн аварга шалгаруулах тэмцээний зургаадугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ тойрогт “Фиорентина”-“Интер Милан” 3:0, “Наполи”-“Торино” 2:1, “Ювентус”-“Рома” 3:2, “Сампдория”-“Аталанта” 1:0, “Женоа”-“Парма” 2:1, “Лацио”-“Сассуола” 3:2, “Эмполи”-“Палермо” 3:0, “Милан”-“Верона” 2:0-ээр тус тус хожлоо. Өнгөрсөн ажил лигтээ түрүүлсэн “Ювентус” энэ улиралд ч шилдэг нь байна. “Хуучин ноёд” зургаан тоглолт хийхдээ нэг ч тэнцээ, ялагдал хүлээгээгүй юм.
Харин нийслэлийн баг хүчтэй өрсөлдөгчдөө хожигдож хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж эхэлсэн. Цагтаа баг дэлхийн аваргын өнгийг тодорхойлж байсан “Интер Милан” сүүлийн гурван улиралд “Аваргуудын лиг”-ийг өнжлөө. “Хар-Цэнхэрүүд” 2010 онд Европын шилгүүдийн тулаанд түрүүлсэн ч түүнээс хойш нэг ч цом хүртэж чадсангүй.
"Сери А"-гийн шинэ улирлын явц
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.