
Барууныхан одоо л үгээ хэлж эхэлж байна. Үнэндээ аль эрт ухаарч ойлгох ёстой байсан атал өнөөдөр Исламын хэрцгий ертөнц үнэн төрхөөрөө бүрэлдэн би болсныг эцэст нэг юм мэдэж байх шиг. Лалын дайчид ч энэ ертөнцөд өөрсдийн эрх мэдлийг тулгах цаг ирсэнийг зарлан тунхаглаж эхэллээ. Ирак болон Сири дэх Исламын улс (ISIS) гэх нэр зүүсэн тэд Сирийн умард хэсгээс Иракын төв хүртэлх газар нутгийг эзлэн авсанаараа дэлхий дахины бүх удирдагчдын зүрхэнд шар ус хуруулж байгаа тухай Америкийн CNN телевиз тэмдэглэж байна. ISIS хаанаас эх үндэс авч бүрэлдэн бий болсон, хаанаас дэмжлэг авч өнөөдөр хүртэл өргөжин тэлсэн тухай тус телевизийн нэвтрүүлэг дүн шинжилгээ хийсэн байх аж.
Исламын улангассан дайчдын уг бүлэг анх 2004 онд Иракт Аль-Каида бүлэглэлийн нэгэн салбар болон байгуулагдаж байсан бол хоёр жилийн өмнөөс ISIS нэртэй болсон байна. Харин Аль-Каидаас ялгаатай нь 2014 оны эхнээс тэд уг бүлэглэлийн үндсэн зарчмыг эсэргүүцэж, барууныханы эсрэг улам илүү хэрцгий, эрчимтэй үйл ажиллагаа явуулах зорилго тавьж эхэлсэн бөгөөд үүний тулд лалын шашин шүтлэгтэй хүн бүрийг ариун тэмцэлд босож, өөрсөдтэйгөө нэгдэхийг уриалах болжээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505