МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар Солонгосын ЭСЯ-нд ханджээ

Twitter Print
2014 оны 10-р сар 06-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг иргэншлээ солих хүсэлт гаргасныг БНСУ-ын тал хүлээн авсан гэх мэдээллийг БНСУ-ын хэвлэл мэдээллээр цацагдаж, шуугиан тариад байсан. Үүнийг МАХН-ын зүгээс эрс няцаасан бөгөөд энэ талаарх ташаа мэдээлэл болохыг дуулгалаа. Мөн уг худал мэдээллийн талаар тодорхой хариу өгөхийг хүсч, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хандсан байна. 

Тэгэхээр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэв хариу ирүүлбэл, ямар учраас ийм худал мэдээлэл цацагдсан нь тодорхой болох аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.