Кёкүтэнхогийн дээд амжилт үргэлжилсээр

Twitter Print
2014 оны 10-р сар 07-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Өдгөө Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд барилдаж буй хамгийн ахмад бөх нь Монголын Кёкүтэнхо Цэвэгням билээ. 1992 оны тавдугаар сард мэргэжлийн сумод элсэн орж түүнээс хойш 136 башёд барилдаж, дээд зиндаанд нэг удаа түрүүлсэн Кёкүтэнхо энэ оны намрын тэмцээнд тавиас дээд хувийн амжилтаа үзүүлсэн. 40 настайдаа дээд зиндаанд тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдол одоогоос 73 жилийн өмнө бүртгэгдэж байжээ. Японд түүний энэхүү дээд амжилтыг тэмдэглэх санал асуулга интернэтээр явагдахад 50 мянга гаруй хүн дэмжсэн байна.

Мөн “Твиттер”-ээр дэмжигчид дундаас сугалаагаар 40 хүнийг сонгож баярын арга хэмжээнд урьж оролцуулжээ. Манай бөх Кёкүтэнхо энэхүү баярын үеэр хэлэхдээ “Бүгдэд нь баярлалаа. Бэлтгэл сургуулиа сайн хийж, хичээн зүтгэж, ирэх жил ч дээд зиндаанд барилдахын төлөө зүтгэх болно” гэсэн аж.

Японы мэргэжлийн сумод 22 дахь жилдээ барилдаж буй Н.Цэвэгням дээд зиндааны 45 башёд тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж, 2012 оны тавдугаар сарын тэмцээнд эзэн хааны цом хүртсэн. Мөн хоёр удаа кинбоши буюу алтан од шагнал авсан. Энэхүү шагналыг их аваргыг давсан бөхөд олгодог. Гэхдээ Кёкүтэнхогийн анхны кинбоши түүхэнд тодоор үлдсэн билээ. Япончуудын бурханчлан шүтдэг, мэргэжлийн сумод 22 удаа түрүүлсэн Таканохана их аварга Асашёорюүг озэки цолтой байхад нь өвдөг шороодуулж “би Монгол бөхөд унахгүй зодог тайлна” гэж байсан. Гэтэл үүний дараагийн башё буюу 2002 оны есдүгээр сарын тэмцээнд Кёкүтэнхо Цэвэгнямд унаж хэлсэн амандаа хүрч чадаагүй гэдэг.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.