МОХ-ны удирдлагыг эсэргүүцэж, оюутнууд хоорондоо зодолджээ

Twitter Print
2014 оны 10-р сар 07-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Монголын бүх оюутныг төлөөлдөг байгууллага бол Монголын оюутны холбоо юм. Энэхүү байгууллагын ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчийг хоёр жил тутам сонгодог. Тэгвэл ирэх хоёр жилд МОХ-г тэргүүлж ажиллах ерөнхийлөгчийг Дархан хотноо өнгөрсөн амралтын өдөр хуралдаж сонгожээ. 

Энэхүү сонгуульд МОХ-ны экс ерөнийлөгч Х.Батсайхан, түүний зөвлөх Н.Батбаяр, МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун, НАМОХ-ны тэргүүн Д.Гантулга, “Номтой нөхөрлөе” клубийн үүсгэн байгуулагч Н.Хүлгэн нар нэр дэвшсэн юм.

Энэ үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн 223 төлөөлөл санал өгчээ. Ерөнхийлөгчийг сонгох хурал нь оюутны хөгжил, эрүүл мэнд, сурах орчин, тэтгэлэгт хөтөлбөр болон оюутны эрх ашгийн тухай МОХ-ны төлөөллүүд хуралдаж шийдвэрлэх ёстой байдаг.

Тэгвэл энэ удаагийн хурал нь хаалттай хаалганы цаана болсон гэдгийг зарим сургуулийн Оюутны зөвлөлийн гишүүд онцолж байсан юм.

Оюутны байгууллагаа өөрчилж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилье, нэг хэсэг хүмүүсийн төлөө ажилладаг биш нийт оюутнуудынхаа төлөө зүтгэдэг МОХ-г цогцлооё гэсэн залуучуудыг нэр дэвшүүлэхгүй хамгаалагчид, цагдаа нараар түрээ барьж хурапд оролцуулаагүй байна.

Эл байдлыг эсэргүүцсэн оюутнууд “Оюутнуудын эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага хаалттай хаалганы цаана хуралдах ёсгүй. Ингэж будилаантуулахаа болиоч ээ Батсайхан, Батбаяр, Алтаншагай, Жигжид нар аа” гэж орилолдож байлаа.

Нээрэн ч цагдаагийн албан хаагчид Дарханы “Залуучууд" театрыг бүслэн хамгаалалтад гарсан байв. Хуралд оролцож байсан оюутнууд хурлыг орхин уйлж гарч ирсэн юм.

Тэднээс хурлаар юу хэлэлцэж байгааг тодруулахад “Бид сургуулиасаа сонгогдсон оюутны төлөөлөл. Хуралд үг халэх эрх байхгүй байна. Н.Батбаяр, Д.Батчулуун нарыг дэмжихгүй бол үг хэлэх хугацаа дууслаа суу, эсвэл гар. Битгий хурал үймүүлээд бай” гэж хурал даргалагч дарамталж байна.

170,000 оюутнуудын төлөөллийг хоёр жилд нэг удаа цуглуулаад хуралдаж байж зохион байгуулагчид ингэж аашилж болохгүй. Энэ хурал зарлагдахаас өмнө “МОХ-ны шинэ ерөнхийлөгч Н.Батбаяр болно" гэсэн яриа гарчихсан байсан. Ерөнхийлөгч нь тодорхой байсан бол хурал хийх шаардлага ч байхгүй.

Тэгээд ч Засгийн газар МОХ-г анхаарах цаг болсон. Олон мянган оюутны эр-хийн төлөө ажилладаг байгууллага улстөржиж байна. МОХ-ны удирдлагууд автобусанд үнэгүй явах смарт картнаас их хэмжээний мөнгө иддэг. Авилгатай тэмцэх газраас шалгалт хийх хэрэгтэй" гэсэн юм.

Хоёр өдрийн турш хаалттай хаалганы цаана үргэлжилсэн хурлын эцсийн шийдвэрээр МОХ-ны шинэ өрөнхийлөгчөөр Н.Батбаяр сонгогджээ, Тэрбээр МОХ-ны дэд ерөнхийлөгч. Д.Батчулуунтай 103, 103-ын харьцаатай тэнцэж, эцэст нь Х.Батсайхан санал өгснөөр тэргүүнээр сонгогдсон байна. Энэхүү хурлыг эсэргүүцэж оюутнууд хоорондоо зодолдож, энд тэндгүй асуудал үүсчээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.