В. Путин, В. Зеленский нар Их-20-ийн уулзалтанд оролцоно

Twitter Print
2022 оны 10-р сар 08-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Арабын Нэгдсэн Эмиратад суугаа Индонезийн элчин сайд Хусин Багис The National сонинд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар ирэх сард Индонезид болох "Их-20"-ийн уулзалтанд оролцохыг зөвшөөрсөн хэмээн ярьжээ.

Тэрээр, "В. Путин, В. Зеленский хоёр хоёулаа зөвшөөрсөн. Украин Орос хоёрын дайнаас болж нөхцөл байдал хүнд байгаа шүү дээ." хэмээн онцолжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 11-р сард болох "Их-20"-ийн уулзалтанд Оросын төлөөлөгчид оролцоно, гэхдээ ямар хувилбараар оролцох нь шийдэгдээгүй байгаа гэжээ.

Нөгөө талаас Украины Ерөнхийлөгч В. Зеленский мөн уулзалтанд биечлэн оролцох эсэх нь тодорхойгүй байгаа аж. Тэрээр гадаадын улс орнуудад болж буй дээд хэмжээний уулзалтуудад цахим холбоосоор оролцсоор байгаа билээ.

"Их-20" -ийн гишүүн орнуудын уулзалт ирэх сарын 15-16 өдрүүдэд Индонезийн Бали арал дээр зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.