Эхнэрийнхээ том хүү мэт аашилдаг, хүүхдийн хүмүүжилд оролцдоггүй аавуудыг “Schönwetterväter” гэдэг

Twitter Print
2020 оны 12-р сар 15-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Нөхөртэй боловч ганц бие мэт амьдардаг эмэгтэйчүүд бидний дунд олон. Нэг гэрт амьдрахдаа эцэг, аав хүний үүргээс илүү өөрийн сонирхол, хоббигоо дээгүүр тавьдаг, эхнэрийнхээ том хүү мэт аашилдаг, хүүхдийн хүмүүжилд оролцдоггүй аавуудыг мөн хэцүү үед найз бүсгүйдээ туслалгүй эвтэйхэн аргалж, өөрийгөө болгодог эрчүүдийг энд "Schönwetterväter", "Schönwetterfreund" гэдэг. 

Тэд яг л аман хуур киноны Соном өвгөн шиг "Чи л бүгдийг мэднэ шүү дээ" гэх юм уу найз бүсгүй нь асуудлаа хуваалцаж, яах арга замаа олохгүй үед "Одоо жаахан тайвшир, чи мундаг, чадна ш дээ" гэж хэлээд орхидог эрчүүд байдаг. Тэд цааш туслахыг хүсдэггүй. Арга зам хайж, хамт бодож, санал гаргахгүй. Харин асуудлыг гал дарах маягаар жаахан намжаагаад утсаа аваад би ажилтай болчихлоо, тэрэнтэй уулзахаар явлаа, дараа больё гэж хэлнэ. Хэцүү үед орхин явж, тэгснээ гэнэт гарч ирж, чамайг хэрхэн их санаснаа романтикаар өгүүлж, чамаас илүү хүн хаана ч байхгүй гэдэг.

Яагаад гэвэл тэдэнд яг одоо чиний нөмөр нөөлөг, халамж, тусламж хэрэгтэй байгаа учраас. Харин удалгүй асуудлаа шийдэж, жаахан тайвширч аваад эргээд өөрийг бодож эхэлнэ. Тэд сайн хань болдоггүй бөгөөд ийм төрлийн залуучуудаас сайхан амьдрал хүсэхээсээ өмнө охидууд өөрөө бүгдийг хийж, түүний араас үргэлж хөөцөлдөж амьдарна гэдгээ ухаарах хэрэгтэй болдог. Харин ийм төрлийн аавууд хүүхдийнхээ бүх асуудлыг ээжид нь даатгадаг. Тэдний хувьд ажил, мөнгө эсвэл хувийн амар байдал чухал. Эр хүн ажиллаж, эх хүн өөрөө орон гэрийн асуудлаа шийдэх ёстой гэж үздэг уламжлалт үзлээр аминчхан үзлээ нуудаг. Үнэндээ тэдэнд хүүхдээ хүмүүжүүлэх, орон гэрийнхээ өмнө хариуцлагатай үүрэх сонирхол байхгүй.

"Хүүхдийн төлбөр удахгүй өгөх болох нь. Мөнгөгүй яана аа" гэхэд ийм аавууд "Чи олон танилтай шүү дээ. Хэн нэгнээс мөнгө асуу л даа" гэж хэлнэ. Энэ мэт харилцааны олон удаагийн давтамж нь удаан хугацаанд эмэгтэй хүнийг аз жаргалгүй, гэр бүлтэй ч ганц бие эмэгтэй болон хувиргадаг. Ийм төрлийн эхнэрүүдийн зарим нь өөртөө шалтаг бодож олдог. Энэ нь өөрийгөө тайвшруулж буй хэлбэр юм. "Үгүй яахав дээ, манай энэ томоотой, бусдыг бодвол намайг зодож нүдээд байхүй юм. За ямар архи уугаад явчихдаг биш" хэмээн өмөөрч суудаг.

Нөхөртэй, найз залуутай ч эр хүнээр хайрлуулж үзээгүй ээжүүд, охидууд, бүсгүйчүүд бидний дунд бүдчин явна.

Сэтгэл судлаач Я.Батхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.