Германы Хамбург хотноо зэвсэгт этгээд сүмд байсан иргэд рүү гал нээжээ

Twitter Print
2023 оны 03-р сар 10-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын Хамбург хотноо зэвсэгт этгээд 6 хүний аминд хүрсэн хэрэг гарчээ.

Сэжигтэн Хамбург хотын Гросс Борстель дүүрэгт байрлах Еховагийн гэрчүүдийн сүмд байсан иргэд рүү гал нээсэн ба сэжигтэн нь амь үрэгдсэн гэж мэдээлсэн 6 хүний дотор байгаа аж.

Цагдаагийн газраас мэдээлснээр хэргийн газарт цагдаа нар болон түргэн тусламжийнхан ажиллаж байгаа мөн уг хэргийг үйлдэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна гэжээ.

Орон нутгийн цагаар оройны 21 цагийн үед цагдаагийн газарт "зэвсэгт этгээд сүмд гал нээсэн тухай" дуудлага иржээ.

Дуудлага ирсэн даруйд сүмийг ойролцоо амьдардаг иргэдэд цагдаагийн газраас гэрээсээ гарахгүй байх анхааруулга илгээсэн байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.