
Б.Явуухулангийн "Би хаана төрөө вэ?" шүлэг нь нийт 365 үгтэй (нэг жилийн хоногийн тоо), 12 бадагтай (сарын тоо), бадаг бүр 30 үгтэй (сарын хоногийн тоо), нэг бадаг таван шадтай (таван өнгө, таван махбод), нийт 60 шадтай (нэгэн жаран), "эзэгнэнхэн" хэмээх гол үг нийт 24 удаа давтагдсан (билгийн тооллын 24 улирал, 25 нас) байдаг...
Я.Баатарын 《Б.Явуулхулангийн "Би хаана төрөө вэ?" шүлгийн судалгаа》 номоос...
Б. Явуухулан
Би хаана төрөө вэ?
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би:
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт,
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд,
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би.
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би:
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд,
Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би:
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд,
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би:
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд,
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би.
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би:
Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд,
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд,
Yхэлгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би.
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би:
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт,
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд,
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би:
Сормосон дундаа талимаарах алаг нүдний мэлмэрээнд,
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд,
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би.
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би:
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд,
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би.
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би:
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд,
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт,
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би.
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би:
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд,
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд,
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би.
Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би:
Амь нэгтэй олныхоо Монголоо гэсэн сэтгэлд,
Үүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзах
Үйлдвэрийн өндөр яндангийн хэлэн улаан галанд
Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би.
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би:
Хөх монгол алдаршсаны үе дамжсан домогт,
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дөлөнд,
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
yhes
(103.212.118.126) 2023-05-17 13:32yeayes yewyeawywea
Хариулах
Зочин
(202.126.90.101) 2023-11-25 12:42yewyesyesueyhdhd
Хариулах
yhes
(103.212.118.126) 2023-05-17 13:32yeayes yewyeawywea
Хариулах
yhes
(103.212.118.126) 2023-05-17 13:32yeayes yewyeawywea
Хариулах
yhes
(103.212.118.126) 2023-05-17 13:32yeayes yewyeawywea
Хариулах
yhes
(103.212.118.126) 2023-05-17 13:32yeayes
Хариулах
yhes
(103.212.118.126) 2023-05-17 13:32yeayes
Хариулах