Өөрийгөө хайрлах хайр энгийн зүйлээс эхэлнэ

Twitter Print
2022 оны 01-р сар 07-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Өөрийгөө хайрлах гэдэг маш том ухаан аж. Бие махбод, сэтгэл санаа, оюун бодлоо эрүүл чийрэг байлгах, хортой орчин нөхцлөөс хамгаалах гэдэг аль ч эрдэм номын газар заадаггүй, зөвхөн өөрөө өөртөө дадал болгон хэвшүүлдэг маш том арга барил, дадал юм байна.

Өөрийгөө хайрлах гэдэг биеэ оторлоод суухын нэр биш. Харин ч эсрэгээр идэвхтэй, санаачлагатай, эерэг байж, юм юмыг зохицуулах, зэрэг амжуулж сурах урлаг. Заримдаа хэтийн амьдралд хэрэгтэй бол өнөөдрийн жижиг залхуурлыг ялан дийлж дасгал хөдөлгөөн хийх, идэвхтэй амьдрахын тулд ажлаа хүчээр зохицуулах, хамт олонтойгоо зөвхөн ажил төрөл ярих биш, хөгжилдөх, сайхан цай ууж ярилцах цаг гаргах, найз нөхөдтэйгөө уулзах цаг зав гаргах, ямар ч амьдралын стресс ирсэн түүнд "шийдэл төвтэй хандлага" буюу "одоо би яанаа, ямар хэцүү юм бэ.." гэж биш, "за ийм асуудал байгаа юм чинь хэрхэн шийдэх вэ? гарц хаана байна? ямар ямар боломж байна?" гэх хандлагаар асуудлын дотроос биш, гаднаас, хажуугаас харж шийдэл олох чадвар зэрэг олон зүйлс багтах юм.

Дуртай киногоо сэтгэл тайван үзээд суух, дуртай номоо өдөрт 30 минут ч гэсэн цаг гарган унших, нэг аяга цайгаа тухлаг орчинд тайван уух, ярилцмаар байгаа хүнтэйгээ уулзаж чадахгүй бол утас цохиод ч хамаагүй хэдхэн минут ярих, ажлаа тараад тайван алхах, хөгжим сонсох, концерт үзэх... маш энгийн зүйлсээс өөрийгөө хайрлах хайр эхэлнэ.

Холбоотой Зураг

Ажил-гэр-ажил-гэр хэмнэлээр амьдраад өнгөрөхөд даанч хайран амьдрал юм. 

Цогбадрахын Дөлгөөн 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.