Италийн Чөтгөрийн арал буюу Побеглиа арлын нууц

Twitter Print
2019 оны 01-р сар 05-нд 13:24 цагт
Мэдээний зураг,

Poveglia нь Венецийн арлаас өмнө зүгт 5 км орчим зайтай Газар дундын тэнгисийн эрэгт байрладаг 82000 хавтгай дөрвөлжин метр талбайтай жижгэвтэр 25000 пён бүхий хуурай газрыг эзлэн оршдог жижиг арал юм.

1370 он орчмоос энэ арал дээр хүмүүс амьдран сууж байсан бөгөөд 1500-1750 он дуустал Итали улсыг нөмөрсөн тахал, холер, вирусын ханиаднаас болж өвдсөн 160 мянган эрүүл, өвчтэй хүнийг булшилж шатаасан оршуулгын арал болсон байна. Уг арал дээр эрт дээр үеэс амьдран суусан оршин суугчид байсаар байвч, хэт олон хүмүүсийг булшилж эзгүйрүүлсэн учир Наполеон хаанаас сэргээн засварлах ажлыг зохион байгуулсан ч тэр хэвээр үлдэж түүнээс хойш хэнийг ч нэвтрүүлэхгүй байх тушаалтай үхэгсдийн арал болж түүхэнд үлдэв.

Гэвч энэ арлын тухай элдэв шуугиан дарагдан мартагдсан зуугаад жилийн дараа 1992 онд сэтгэл мэдрэлийн эмнэлэг баригдаж, Италийн сэтгэл мэдрэлийн нэртэй нэгэн эмч бүх өрөөндөө өвчтөнөө хүлээн авчээ. Эмнэлэг эхэн үедээ нам жим байв. Нэгэнт алс арал дээр эмчлүүлж байгаа болохоор гэрийхэн эргэлтээ цөөрүүлсээр мартагдах нь мартагдсаар байжээ. Эмч өөрийн хүссэн хүндээ тархийг нь нээж үзэх хагалгаа хийдэг байсан гэдэг. 

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Хүн яагаад сэтгэл мэдрэлийн өвчтэй болдог вэ?

Тэр нээлт хийн алдарших бодолтой байв. Гэвч үүний хажуугаар өвчтөнгүүд ямар нэгэн үлгэрийн үйл явдал гэмээр зүйлсийг байнга ярьж эхлэв. Тэд хуйлран айж, гараараа чичиж ихээр хашгиран зугатах оролдлого хийхэд нь эмч болон сувилагч нар өвчин нь хурцдаж байна гэж улам ихээр эм тариа хэрэглэх болжээ. Гэвч нэгэн өдөр эмч тэр айдсыг өөрийн биеэр харав. Айж мэгдсэн эмч эмнэлгийнхээ хамгийн өндөр оройгоос нисч доош унасан ч зүгээр гэмтсэн байдаг. 

Сувилагч түүний зүг очихоор ухасхийх мөчид эмч хэн нэгэнд багалзууруулах мэт хоолойгоо барьсаар нүд нь бүлтрэх мэт чимээгүй болсон байна. Түүнийг сүнснүүдэд боолгуулж үхсэн гэж ярьдаг. Энэ сэтгэл мэдрэлийн эмнэлэг түүнээс хойш хаагдан дахин энэ арлыг хориотой бүс болгосон ч жуулчид мөнгө төлж үзъе гэвэл чөлөөтэй үзүүлдэг байна. 

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Саяхан арлыг нэгэн гэр бүл худалдан авах санал тавив. Авахаасаа өмнө нэг өдрийг өнгөрүүлэхээр очсон шөнө аймшигт явдал болж үл мэдэгдэх хүч охиных нь биед хорь гаруй зүү зоосон гэдэг. Тэд саналаа буцаасан бөгөөд Америкийн хий үзэгдэл судлаач гурван залуугийн мөрдлөг ч бас аймшгаар дүүрэн болж тэд амь мэдэн зугтсан түүхтэй аж.

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.