Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөс чөлөөлөгджээ

Twitter Print
2020 оны 10-р сар 27-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Их аварга, асашёорюү Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр ажилладаг билээ. Тэгвэл Их аварга Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөө цахим хуудастаа мэдэгдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүссэн байна. 

Түүнийг 2017 онд Ерөнхийлөгч захирамж гарган бие төлөөлөгчөөр томилж байжээ. 

Д.Дагвадорж өөрийн цахим хуудастаа "Миний бие Монгол улсын Ерөнхийлөгчийн Япон улс хариуцсан биет төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгааг үүгээр мэдэгдэж байна. ЕТГ-ын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөе" хэмээжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.