"Эбола" Европт хүрчээ

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

“Эбола” вирусийн халдвар авсан өвчтөнийг Мадридын эмнэлэгт эмчилж байсан сувилагч эмэгтэйд энэ вирусын халдварласан гэж Испанийн эрүүл мэндийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллага мэдэгдлээ. Энэ нь 2014 оны эхээр “Эбола” тархаж эхэлснээс хойш уг вирус Баруун Африкаас гадна улсад халдварласан анхны тохиолдол  аж.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, 44 настай сувилагч “Эбола”-гийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ.

Энэ сувилагч нь Сьерра-Леонд “Эбола”-гийн халдвар аван, өнгөрсөн сарын 25-нд нас барсан өвчтөнийг эмчилж байсан байна. Нас барсан эрэгтэй нь тус эмнэлэгт эмчлүүлэхээр очсон, “Эбола”-гийн халдвар авсан хоёр өвчтөний нэг байжээ.

Сувилагч есдүгээр сарын 20-нд халуурчээ. Халуун нь нэмэгдсээр байсан учир шинжилгээ хийлгүүлэхээр Мадридын зах дахь гэрийнхээ ойролцоох эмнэлэгт очсон байна.

Албаны хүмүүсийн хэлснээр, сувилагч эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа ажээ.

“Эбола” түүнд хэрхэн халдварласныг албаны хүмүүс судалж байна.

Мөн “Эбола”-тай хоёр өвчтөнийг эмчилж байсан эмч нар, бусад сувилагч болон сувилагчтай холбоотой байсан хүмүүст үзлэг хийж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.