Цус багадалттай бол нимбэг байнга хэрэглээрэй

Twitter Print
2020 оны 09-р сар 26-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Цусны улаан эс хэмжээнээс бага болоход хүний нүүр царай нь цонхийж, хөдөлгөөн багасаж, амархан уурлаж бухимддаг. Цус ихээр алдаж төмөр дутсанаас болж цус багадалт үүсдэг.

Эдгээрээс төмөр дутсанаас үүссэн цус багадалт нь хүүхдүүд, охид бүсгүйчүүдэд элбэг тохиолддог. Иймээс төмөр агуулагдсан хүнс тэжээл, жимс ногоог тогтмол идэх нь зүйтэй. Улаан лооль, жүрж, нохой хошуунд витамин С хамгийн их байдаг.

Харин дутагдсан төмрийг зарим хүний бие махбод тийм ч амархан хүлээж авдаггүй. Иймээс эрдэмтдийн судалгаагаар төмөр дутагдаж, цус багадсан хүмүүс хүнсэндээ өдөрт 50 мг витамин С-г уух буюу эсвэл 50 мг агуулсан бүтээгдэхүүн идвэл төмөр шингээх хэмжээ нь 2-3 дахинаар дээшилдэг.

Өндөгний шар, үнээний сүүн доторх төмөр нь шингээгдэх хэмжээ нь маш бага байдаг тул дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэх үедээ витамин С уувал төмөр авах хэмжээ нэмэгддэг байна. 

Цус багадна гэдэг нь цусны бүтэц хэвийн биш болсон гэсэн үг юм. Цус багадалтын хэд хэдэн хэлбэр байдаг бөгөөд эдгэрээс хамгийн түгээмэл тохиолддог нь төмөр дутлаас хамааралтай цус багадалт байдаг. Биед төмөр бага болоход улаан бөөмний тоо цөөрнө. Ингэснээр эдүүдэд хүчилтөрөгч хүргэх цусны чадвар муудна. Цонхийж цайгаад, бие сульдан амархан ядарвал төмөр дутлын цус багадалт үүссэн байх магадлалтай.

Төмөр дутлын цус багадалт аажим явцтай тул эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэхгүй. Аажимдаа амархан ядарч, бие сульддаг, залхуу хүрдэг, уцаартай, толгой нь өвддөг, анхаарал төвлөрөлт муудан, царай цонхийсон, байнга даардаг, ачааллын үед амьсгаа давчидна, халдвар амархан авдаг, судасны цохилт түргэсэх гэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 

Төмөр дутлын цус багадалт яагаад үүсдэг вэ?

1. Хоолонд нь төмөр хэтэрхий бага байх /төмөр агуулсан хүнс бараг иддэггүй/

2. Хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед

3. Төмрийн шимэгдэлт муудсан /байнга гүйлгэх, ходоодны хагалгаа, буруу хооллолт, зарим эм бэлдмэл хэрэглэх үед г.м./

4. Цус алдалт /сарын тэмдэг их ирэх, ходоод гэдэсний шарх, аспирин зэрэг эм хэрэглэх үеийн ходоодны цус алдалт, гэмтлийн үед г.м./

5. Жирэмсэний үед

Төмөр дутлын цус багадалтаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн мал, загасны мах, элэг, гүзээ, сархинаг, цус, өндөг, бүтэн үр тариа, хивэг, үр хөврөл, шар будаа, хушга, самар, шош, вандуй, үзэм, чавга, бууцай, халгай гэх мэт төмрийн агууламж өндөртэй хүнсийг С амин дэм ихтэй хүнстэй хамт идэх хэрэгтэй. Түүнчлэн хоёр хүртэл насны хүүхдэд төмрөөр баяжуулсан хоол өгвөл сайн.

Prevent kidney stone anemia, these 5 benefits of lemon for health

Жирэмсэн эмэгтэй эмчийнхээ зөвлөсөн төмрийн бэлдмэл хэрэглэх нь төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ. 

Нойр булчирхайн фермент агуулсан бэлдмэл болон Е амин дэм төмрийн шимэгдэлтэд сөргөөр нөлөөлдөг тул та тэдгээрийг хэрэглэх шаардлагатай болсон бол төмрийн ямар бэлдмэл хамт хэрэглээрэй. 

Аспирин мэт зарим эм удаан уухад ходоодны цус алдалт үүсгэж болзошгүй тул тэдгээрийг хоолон дээрээ буюу сүүтэй хамт уухыг зөвлөдөг. Олон хүнсэнд төмөр их хэмжээгээр агуулагддагч хүний махбодод ялихгүй хэсэг нь л үлдэж чаддаг.

Бүтэн будаа, үр тариа, ногоон дахь төмөр шимэгдэлт муу байдаг. С амин дэм төмрийн шимэгдэлтэд тусладаг тул төмөр ихтэй хүнсийг апельсин, лимон зэрэг бэрсүүт жимс, помидор, хальстай төмстэй хамт идвэл сайн гэж зөвлөдөг. Ийм хүнсний араас залгаад цай, кофе ууж болохгүй. Сүү мөн төмрийн шимэгдэлтэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс сүүтэй цайг хооллохоос 30 минутын өмнө эсвэл махтай хоолноос 2 цагийн дараа уух хэрэгтэй. 

Төмрийн шимэгдэлтэд зэс шийдвэрлэх үүрэгтэйг эрт дээр үеэс монголчууд мэддэг байсан бөгөөд сүү цагаан идээнд зэс байхгүй, зэс агуулсан хүнс бараг иддэггүй учир гал тогоондоо зэс сав суулга хэрэглэснээр цусаа төлжүүлэх чухал асуудлыг хүндрэлгүйгээр шийдэж чаддаг байжээ. 

Үхрийн гүзээ буюу сархинагийг зөв боловсруулан жигнээд, хонины сүүл, ногоон сонгино, халгай, жан, карри, ногоон сонгиноор амталж, шар будаа, помидороор хачирлан үдэд идвэл төмөр дутлын цус багадалтаас сэргийлж чадна. Мөн ясны тунгалаг шөл цус төлжүүлэхэд тустай.

HOW TO STOP anemia NATURALLY Anemia is... - Natural Herbs PH ...

Цус багадалт, мэдрэл, зүрх судас, ходоод гэдэс, элэг, цөс, нойр булчирхай, бөөр, арьс, үе мөчний өвчтэй, дархлаа муудсан хүнд маш их ач холбогдолтой эмчилгээ–сувиллын хүнс бол элэг юм.

Элэг 17-18% уураг, 2-4% тостой /хонины махны уураг 16%/. Элэгний уураг нь үл орлох бүх амин хүчлүүдийг агуулна. Элгэн дэх тосны ханаагүй дээд хүчлүүдийн төрөл, харьцаа нэн зохистой.

Элэг, ялангуяа үхэр, адуу, сагамхай загасны элэг В бүлгийн амин дэмээр маш баялаг. Мөн элгэнд С,А,Д,Е аминдэмүүд байх бөгөөд фермент, хандлаг бодис, фосфор, төмөр, хүхэр, цайр, марганц, зэс, хром, селен, йод, фтор зэрэг эрдсүүдийг харьцангуй ихээр агуулдаг.

Цочроогч хандлага бодисууд болон цөсийг элэгнээс боломжийн хэрээр зайлуулж, зөв боловсруулж идвэл зохицуулах үйлчилгээ нь улам нэмэгдэнэ.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.