Японы хөлбөмбөгч Германд тэргүүлж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 09:59 цагт
Мэдээний зураг,

Германы аварга шалгаруулах тэмцээний 7-р тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа “Бавари Мюнхен”-“Ханновер 96” 4:0, “Хамбург”-“Боруссия Дортмунд” 1:0, “Хоффейнхэм”-“Шальке 04” 2:1, “Эйнтхарт Франкфрут”-“Кёльн” 3:2, “Вольфсбург”-“Аусбург” 1:0, “Херта”-“Штуттгарт” 3:2-ээр хожсон байна. Мөн “Боруссия Мончебладхач”-“Майнц” 1:1, “Вердер Бремен”-“Фрайбург” 1:1, “Байер Ливеркузен”-“Падербон 07” 2:2-оор тэнцсэн аж. “Бундеслиг”-ийг тэргүүлж буй “Бавари” талбай дээрээ “Ханновер”-ыг хүлээж авсан тоглолт олны анхаарлыг татаж байлаа.

Улирал эхэлснээс хойш нэг ч хожигдоогүй байгаа Мюнхен хотын баг аваргаа хамгаалахын тулд бүх хүчээ дайчлан тоглож байна. “Ханновер”-ын эсрэг Польш довтлогч Р.Левандовский, Голладын А.Роббен нар дубль хийж, ээлжит гурван оноогоо авсан юм. Германы аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг Япон Ш.Оказаки таван гоолтой тэргүүлж байгаа аж. 1986 онд төрсөн тэрээр 2011 онд “Штуттгарт” багт иржээ. Харин өнгөрсөн жил “Майнц”-ын бүрэлдэхүүнд ирж 38 тоглолтонд 20 гоол оруулсан.

Наймдугаар тойрогт “Бавари Мюнхен”-“Бремен Вердер”, “Майнц”-“Аусбург”, “Фрайбург”-“Вольфсбург”, “Штуттгарт”-“Байер Ливеркузен”, “Кёльн”-“Боруссия Дортмунд”, “Шальке 04”-“Херта”, “Хамбург”-“Хоффейнхэм”, “Падерборн”-“Эйнтхарт” багууд учраа таарчээ.

Германы лигийн явц

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.