ОУХМ Т.Санчир Азийн хүчирхэг лигт уригдлаа

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотод Азийн спортын их наадам амжилттай болсон. Ялангуяа Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг шөвгийн наймд үлдэж цахиур хагласан билээ. Эрэгтэйчүүд урьдчилсан шатанд Хонгконг, Мальдивыг хожсон бол хоёрдугаар шатанд Йорданыг буулган авч шилдэг наймд үлдсэн. Гуравдугаар шатанд БНХАУ, Иран, Япон зэрэг тивдээ чансаагаараа тэргүүлдэг багуудад хожигдсон ч яах аргагүй дуулианы эзэд болсон. Манай шигшээ багийн түлхүүр тоглоч Т.Санчирыг Азийн наадмын дараа тивийн олон баг сонирхож эхэлсэн. Энэ тухай мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж “Твиттер” хуудсаар жиргэжээ.

Ганцхан Япон ч биш бусад орны лигүүд Т.Санчирт Азийн наадмын үеэр саналаа хүргүүлж байсан. Харин ОУХМ Т.Санчир одоогийн байдлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.