Өнөөдөр "Мулен Руж"-ийн төрсөн өдөр

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Францчууд идэх уух, наргиж цэнгэх, гоёж гоодохоороо алдартай. Эрт түүхээсээ тийм амьдралын хэв маягийг чухалчилж, тив дэлхийд тараан түгээж ирсэн гэхэд болно. Францын алдартай дарс, нарийн тансаг хоол унд, амттан шимттэн, үнэртэн сүрчиг, хэв загвараараа хосгүй хувцас хунар гээд  алдар цуутай зүйлс дэндүү олонтой. Энэ өдөр аравдугаар сарын 8-нд мөн Францын алдартай “самуун” бүжгэн жүжгийн “Мулен Руж” (Moulin Rouge) театр  анх байгуулагдсан өдөр тохиож байна. 1889 оны энэ өдөр Эйфелийн цамхаг дөнгөж боссоны дараа, Парисын алдартай «улаан дэнлүүний гудамж» Пигалиас холгүй Жозеф Оллер болон Шарль Зидлер гэх хоёр эр анх удаа кабаре шоу театрын үүд хаалгыг нээж байжээ.

Овжин эрчүүд хожимоо зуун зуунд нэр алдар нь өсөх зугаа цэнгээний газрыг эртнээс төлөвлөсөн гудамжинд буюу Пигалийн талбайгаас хэдхэн алхаад орох, бүхэлдээ шөнийн наргиан цэнгээний уур амьсгал бүрдсэн орчинд байгуулсан байна.  «Мулен Руж» театрын шөнийн цэнгээнт хөтөлбөрийн гол хадаас болсон үзүүлбэрүүд нь нүцгэн шахуу бүсгүйчүүдийн канкан хэмээх эрч хүчтэй бүжиг байлаа. Чухам канкан бүжгийн ач тусаар кабаре театрын урлаг цэцэглэн хөгжиж, өнөөдөр дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрээс аялагч жуулчид болоод Парис хотынхоныг өөрсдийг нь ч даллан дуудсан алдартай газар болон хувирчээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.