Төрсний дараа гэдсээ боох нь Ази, Европ, Латин Америкт байдаг эртний зан заншил юм

Twitter Print
2022 оны 04-р сар 28-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

ШИНЭ ҮЕИЙН ЭЭЖҮҮД МИНЬ ТӨРСНИЙ ДАРАА ХЭВЛИЙГЭЭ БООЖ БАЙГААРАЙ

Төрсний дараа гэдэс боох уламжлалт зан үйл нь Ази, Европ, Латин Америкт байдаг эртний зан заншил юм. Энэ нь хэвлий дотор маш их хоосон зай байгаа үед тэврэх мэт тогтвортой, тайтгарлыг ээжүүдэд өгдөг.

Жирэмслэлт бол бие махбодийг нээж, амьдралаар дүүргэдэг үйл явц. Харин төрсний дараа хэвлийд боолт хийх заншил нь эмэгтэй хүн эх хүн болж байгаа бие махбодыг "хамгаалах" ёслол гэж тооцогддог. Мөн хамгийн чухал нь боолт хийх нь төрсний дараах үед ээжүүдийн сэтгэцийн өөрчлөлтийг эдгээдэг гэж үздэг.

Хэвлийн боолтыг 40 хоногийн турш зүүдэг уламжлалтай бөгөөд төрөх замаараа төрсөн ээжүүд 3-4 хоногийн дараа , мэс заслаар төрсөн ээжүүд 1 сарын дараа боолт хийж эхэлдэг. Доод тал нь 12 метрийн урттай даавууг ашиглан боолт хийх ба эхийн бэлхүүсний доод хэсгээс дээш хавирганы тор хүртэл орооно.

Хэвлий дээр дарах, нухах эвгүй мэдрэмж байхгүй. Даавууны чанар нь таны биеийн тав тух, хөдөлгөөнийг хангах хэрэгцээнд нийцсэн цэвэр зөөлөн, уян хатан байх ёстой.

Шинэ үеийн эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхэд илүү таатай байхын тулд бусад орны соёлын эртний уламжлалыг олж нээн, төрсний дараа бие махбодоо эдгээх илүү сайн аргуудыг мэдэж байх хэрэгтэй юм. Тухайлбал,

Япон эмэгтэйчүүд хэвлийн боолтоо “Сараши”,

Сараши

Япон эмэгтэйчүүд нялх хүүхэдтэйгээ 100 хоногийг гэртээ өнгөрүүлдэг байсан түүхтэй. Энэ 100 хоногийн хугацаанд эмэгтэйчүүд нялх үрээ хөнжилдөө ороож, хоол идэж, хүүхдээ хөхүүлэхээс өөр ажил хийхгүй байдаг байсан уламжлал юм.

Орчин үед эмэгтэйчүүд нярай хүүхэдтэйгээ хамт удаан байхаа больсон нь харамсалтай гэж Япончууд үзэж байгаа юм байна.

Японы уламжлалт “сараши” гэдэс боох арга нь Малайзын бенгкунг боох аргатай ижил байдаг. Гэхдээ сараши боох арга нь бенгкунгийн боолт шиг мушгихаас илүүтэйгээр тойруулж дарж ороодог.
Сараши нь бенгкунгээс богино хэмжээтэй бөгөөд урт нь 13 фут, өргөн нь 8-9 инч юм. Энэ нь өгзөг хэсэгт маш бага зайг хамардаг бөгөөд уламжлалт ёсоор хүйс болон өрц хооронд боогддог.

Испани эмэгтэйчүүд “Фажа”,

Фажа

Фажа (Испани хэлээр бүслүүр) нь эмэгтэйчүүдэд хий хуримтлагдах, умай доошилж унахаас сэргийлж өгдөг ба умайг хааж, агшихад тусалдаг.

Фажаг ихэвчлэн өдрийн турш зүүх ба дор хаяж 2 долоо хоног зүүнэ.

Малайз эмэгтэйчүүд “Бенгкунг” гэж нэрлэдэг.

Бенгкунг

Малайзын уламжлал ёсоор шинэхэн ээжүүд төрснөөс хойш 44 хоногийн дотор гэдсээ боодог.

Малайзын эхчүүдийн хувьд хэвлий нь эмэгтэй хүний ​​​​эрүүл мэндийн төв бөгөөд амьдралын бүхий л үе шатанд, ялангуяа төрсний дараа үүнийг анхаарч үзэх нь чухал гэж үздэг.

Энэхүү уламжлал нь олон жилийн өмнө ордонд үүссэн заншил бөгөөд гүнж нар үүнийг "буцаж сэргэх" хурдан хэвийн байдалдаа орох зорилгоор ашигладаг байв.

Энэ нь Малайзын хөдөөгийн уугуул иргэдэд хадгалагдан үлдсэн уламжлал хэвээр байгаа бөгөөд хотын оршин суугчдын дунд дахин сэргэж байгаа юм байна. 

Ази эхчүүд олон зууны турш "Сараши"-г жингээ хасаж, хэвлийн булчинг чангалж, төрсний дараа суларсан арьсыг тайвшруулахад туслах зорилгоор хэрэглэдэг.

Испани эхчүүдийн "фажа" нь төрөх үйл явцад ашигласан бүх булчингуудыг дахин нэгтгэхэд тусалдаг гэж үздэг.

Латин Америкийн соёлд төрсний дараах хэвлийн массаж болон боолт нь зөвхөн булчингийн ханыг эдгээх төдийгүй "хэвлийг" хэвийн байдалд нь оруулахад тусалдаг гэж үздэг.

Боолт нь ямар ашиг тустай вэ?

Энэ нь хавирга, гэдэс, хонго зэргийг нарийсгахад тусалдаг.

Тусгаарлагдсан хэвлийн булчингуудыг (diastasis recti) буцаан татна.

Жирэмсний өмнөх биеийн хэлбэрийг сэргээхэд тусална.

Сав агшаахын зэрэгцээ төрсний дараах их хэмжээний цус алдалтаас сэргийлнэ.

Умайн эдгэрэлтийг түргэсгэж, цусны өтгөрлийг цэвэрлэх үйлчилгээтэй.

Биеийн бүх хэсэг дэх булчин шөрмөсний хямралт байдлыг намдаана.

Өөх шатаалтыг түргэсгэдэг.

Цусны эргэлтийг сайжруулна.

Гэдэс дүүрэлтийг багасгана.

Мэс заслаар төрсний дараа маш нөхөн сэргээлт болно.

Сэтгэл түгшилтийг арилгана.

Энэ бол эмэгтэйчүүдийн хаванг багасгаж, хэт сунасан булчинг чангалах нэг төрлийн дасгал юм.

Гэдэс бооход үр дүн нь маш тодорхой байдаг бөгөөд олон зууны турш үргэлжилсэн энэхүү зан үйл барууны ертөнцөд бүрэн дэлгэрч хэрэгжиж байна.

Хэвлийн боолтын ашиг тусын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа дутмаг ч олон мянган ээжүүдийн үгс жинхэнэ үр дүнг харуулсаар байна.

Е.Есүн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.