Чихрийн шижингийн үеийн хөлний хүндрэл

Twitter Print
2020 оны 03-р сар 04-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

Чихрийн шижингийн үед хөл өвдөхөд яаж эмчлэх вэ?

Чихрийн шижинтэй хүмүүсийн 35 хувь нь хөлний асуудалтай болдог. Нас явах тусам хөлний хүндрэл гарах магадлал ихэсдэг.
Чихрийн шижингийн хөлний хүндрэл нь эмч ба өвчтнүүдэд их төвөг уддаг. Чихрийн шижингийн үеийн хөлний хүндрэлийг амархан эмчлэх боломжгүй. Эмчилгээний зорилго нь өвдөлтийг хөнгөвчлөх болон улмаар бүрэн арилгахад оршдог.

Хэрэв чихрийн шижингийн архаг хүндрэлүүдийн нэг болох хөлний хүндрэлээс урдчилан сэргийлэхгүй эсвэл хөл нь чихрийн шижингээс гэмтчээд байхад анхаарч эмчлэхгүй бол хөлний хуруу, тавхай болон хөлөө бүтнээр нь тайруулж насан турш тахир татуу болох аюултай. 

Чихрийн шижингийн үед хөлний хүндрэл нь хоёр үндсэн чиглэлээр явагддаг. Цусан дах сахарын архаг ихдэлт нь мэдрэлийн ширхэгүүдийг гэмтээснээс мэдрэлийн ширхэгүүдээр мэдээлэл дамжихаа болино. Үүнийг “диабетийн нейропати” гэж нэрлэдэг ба үүнээс болж хөл мэдээгүй болдог. Хөлийг тэжээдэг судаснууд атеросклероз ба тромбноос болж бөглөрдөг. Үүнээс болж хөлний эд эс шим тэжээл хүчилтөрөгчийн өлсгөлөнд ордог. Энэ тохиолдолд хөлөнд ихэвчлэн өвдөлт өгдөг.

Чихрийн шижинтэй хүмүүст амархан идээлж үрэвсдэг ба удаан эдгэрдэг хөлний шарх элбэг тохиолддог. Эмгэг үүсгэгч микроб хөлний үхжил үүсгэвэл хөлөө тайруулахаас өөр аргагүй болдог. Энэ асуудлыг чихрийн шижингийн хөлний тавхайны хам шинж гэдэг. Мэдрэхүйн мэдрэлийн ширхэгүүд гэмтвэл арьсны халуун хүйтэн мэдрэх, чичиргээ мэдрэх, даралт мэдрэх гэх мэт мэдрэх чанарууд муудна. Хөдөлгөөний мэдрэл муудвал булчингууд хатингаширж хөлийн тавхай деформацид ордог. Арьс хөлрөхөө больж хуурайсаж амархан хагарамтгай болдог. Явахад хөлийн улны зарим хэсэг илүү дарагдаж шархлаа үүсдэг. Заримдаа мэдрэлжүүлэлт муудсаны улмаас хөлөө холгох, хурц юманд зүсэгдсэнийг, түлэгдснийг мэдрэхгүй явсаар байгаад шархлаа болгодог.

Чихрийн шижинг эмчлэх Буяндэлгэр эмчийн арга-н зураг.

Мөн чихрийн шижин судасны хана хатуурах өвчний явцыг түргэсгэж хөлний цусан хангамжийг муутгаснаас болж хөлөнд өвдөлт үүсэж хөл доголж болно. Хөлний шархлаанаас гадна: хөлний эвэр, хөлний арьс хумсны мөөгөнцөр, хөлийн хуруунууд мурийх, хөлийн хумс шигдэх, хөлийн арьс хагарах, хөл хавагнах зэрэг өөрчлөлтүүд гарч болно. Өвдөх мэдрэмж алдагдсанаас болоод хөлний шархны идээд үрэвслийн шинж тэмдэг нь зөвхөн улайлт хаван байж болно. Цусанд бохир орсноос болж халуурна. Мөн хөл хөхөрч, хөлийн хумсны ургалт удааширч болно.

Чихрийн шижингийн хөлний хам шинжийн Вагнерын ангилал гэж байдаг. 

1. Ясны деформаци

2. Өнгөц шарх

3. Гүнзгий шарханд үе, яс, шөрмөс харагдана.

4. Ясны үрэвсэл, яс,чөмөг идээлнэ.

5. Үхжил. Хөлийн улны хэсэг газар харлах

6. Үхжил цааш тарж ам насанд аюул учруулна. Хөлийг яаралтай тайрна.

Эмчилгээ: цусан дах сахарын хэмжээг яаралтай хэвийн (3,9-5,5 ммоль/л) болгож тогтмол хянана, шархыг мэс заслын аргаар цэгцлэнэ, хөлөө арчилж сурна, хөлний эвэрийг авч болохгүй, хөлөө дааруулж болохгүй. 

Клиникийн профессор, их эмч А.Буяндэлгэр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.