Газын зурвасын газар доорх олон зуун километр урттай хонгилууд буюу "Газын метро"

Twitter Print
2023 оны 10-р сар 30-нд 12:06 цагт
Мэдээний зураг,

Газын зурвасын газар доорх олон тооны хонгилыг ХАМАС бүлэглэл Египтээс бараа бүтээгдэхүүн хулгайгаар оруулж ирэх, Израилийн эсрэг халдлага зохион байгуулахдаа ашиглаж ирсэн нь нууц биш юм.

Тэгвэл Газын зурвасын доор олон километр үргэлжлэх өөр нэг газар доорх сүлжээ байдгийг Израилийн зэвсэгт хүчнийхэн "Газын метро" хэмээн нэрлэдэг аж.

Уг сүлжээ хонгилд ХАМАС бүлэглэлийн удирдах штаб, хяналтын төвүүд байрлахаас гадна уг хонгилоор ХАМАС бүлэглэл Израилийн зэвсэгт хүчний онгоцнууд, хяналтын дронуудаас далдуур хүмүүс болон бараа бүтээгдэхүүн зөөж, пуужин болон зэр зэвсгүүдээ хадгалдаг аж.

2021 ХАМАС бүлэглэг Газын зурвасын доор нийт 500 км хүрэх хэмжээний урттай хонгилууд барьж байгуулсан хэмээн мэдэгдэж байсан билээ. Израилийн Райхманы нэрэмжит их сургуулийн профессор, газар доорх байлдааны мэргэжилтэн Дафне Ричмонд Барак ХАМАС бүлэглэлийн байгуулсан газар доорх хонгилууд нь маш жижиг газар нутгийн доор байгуулсан асар том, төөрдөг байшин адил нарийн ээдрээтэй сүлжээ хонгил хэмээн тодорхойлжээ.

ХАМАС бүлэглэл уг хонгилын сүлжээгээ хэр их зардлаар байгуулсан нь тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд үүнд асар их хэмжээний хүний хүч болон хөрөнгө мөнгө орсон гэдэгт итгэлтэй байгаа аж.

Газын зурвас Израилийн талаас хуурай газар, далай болон агаарын бүслэлтэнд, Египетийн талаас хуурай газрын бүслэлтэнд олон жилийг үдэж байгаа ба тус бүс нутагт газар доор хонгил ухах том машин техник байхгүй аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг хонгилыг энгийн багаж төхөөрөмжийн тусламжтай иргэд өөрсдөө ухаж, цахилгаан эрчим хүчээх хангаж, хонгил доторхыг цементээр хучсан байх магадлалтай аж.

Израиль олон жилийн турш ХАМАС бүлэглэл энгийн иргэдэд болон хүмүүнлэгийн бүтээн байгуулалтанд зориулсан цементыг өөрсдийн хонгилыг барихдаа ашигласаар ирсэн хэмээн буруутгасаар ирсэн юм. Түүнчлэн зарим ажиглагчид ХАМАС бүлэглэл сүлжээ хонгилоо барихад зарцуулсан хөрөнгө мөнгийг энгийн иргэдийн агаарын цохилтоос хорогдох байр барихад зарцуулах ёстой байсан гэж үзэж байгаа аж.

Газар доорх хонгилыг дундад зууны үеэс дайн байлдаанд ашиглаж ирсэн ба өнөөдөр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий зэр зэвсэгтэй Израилийн зэвсэгт хүчний эсрэг ХАМАС бүлэглэл газар доорх сүлжээ хонгилынхоо ачаар эсэргүүцэл үзүүлж чадаж байгааг мэргэжилтнүүд онцолсоор байна.

ХАМАС бүлэглэлийн хонгил Афганистаны уулархаг бүс нутаг дахь Аль Каидагийн хонгил, Зүүн Өмнөд Азийн Вьет Конгийн хонгилоос юугаараа онцлогтой вэ гэвэл ХАМАС бүлэглэл газар доорх хонгилоо дэлхийн хүн амын хамгийн өндөр нягтаршилтай газрын доор барьснаараа онцлог юм.

Газын зурвасын ердөө 228 кв.км талбай бүхий газар нутагт 2 сая орчим хүн амьдарч байгаа билээ.

Профессор Дафне Ричмонд Барак, "Газар доорх хонгилыг олж устгах нь хүндрэлтэй гэтэл бүхэл бүтэн хотын доор байгаа хонгилыг устгах нь тактик, стратеги, үйл ажиллагаа гээд бүх талаас хүндрэлтэй болж ирнэ. Давхар энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудал босож ирнэ." хэмээн онцолжээ.

Энэ сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхэнд барьцаалагдаж, суллагдсан цаөн хэдэн хүний нэг болох 85 настай Ёшевед Лифшитц Газын зурваст газар доорх хонгилыг аалзны тортой зүйрлэж, газар доорх хонгилд бусад барьцаалагдсан иргэдийн хамт газарт тавьсан матрассан дээр унтаж байжээ.

Израилийн зэвсэгт хүчний хуурай газрын цэргийн ажиллагааны гол зорилгуудын нэг нь ХАМАС бүлэглэлийн газар доорх сүлжээ хонгилыг устгах юм.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.163.208) 2023-10-30 17:32
      • 0
      • 0

      Би франц гаралтай, орос ээжтэй. Би загварын чиглэлээр ажилладаг, 41 настай, 1.70 метр өндөр, 58 кг жинтэй. Би 50-60 насны эрэгтэй хүнтэй нухацтай, чин сэтгэлээсээ, үнэнч шударга харилцаатай байхыг хайж байна.Таныг илүү сайн мэддэг байх гэж найдаж байна. Надтай холбогдоно уу И-мэйл: huber.carmene@gmail.com эсвэл над руу телеграмм дугаараа илгээнэ үү

      Хариулах

    • Зочин

      (41.85.163.208) 2023-10-30 17:32
      • 0
      • 0

      Би франц гаралтай, орос ээжтэй. Би загварын чиглэлээр ажилладаг, 41 настай, 1.70 метр өндөр, 58 кг жинтэй. Би 50-60 насны эрэгтэй хүнтэй нухацтай, чин сэтгэлээсээ, үнэнч шударга харилцаатай байхыг хайж байна.Таныг илүү сайн мэддэг байх гэж найдаж байна. Надтай холбогдоно уу И-мэйл: huber.carmene@gmail.com эсвэл над руу телеграмм дугаараа илгээнэ үү

      Хариулах