Ц.Элбэгдорж: Бид Вьетнамд хөлдөөсөн мах нийлүүлэх боломж байна

Twitter Print
2013 оны 11-р сар 22-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголын мал 50 сая гарсан. Бид Вьетнамд хөлдөөсөн мах нийлүүлэх боломж байна. Вьетнамд эмийн үйлдвэрлэл сайн хөгжсөн. Иймээс бид энэ салбарт хамтарч, Монголын эм үйлдвэрлэх төслүүдийг дэмжих боломжтой.

Уул уурхай, газрын тосны салбарт хамтран ажиллах өргөн боломж байна. Энэ удаагийн айлчлалаар надтай хамт бизнесийн олон төлөөлөгч ирсэн. Хоёр талын бизнесийн уулзалт амжилттай болно гэж итгэж байна. Бид цаашид Улаанбаатар-Бээжин-Ханой чиглэлд нислэг хийдэг болбол хоёр орны харилцаанд томоохон түлхэц болно гэж үзэж байна.

Боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Танай Засгийн газрын зүгээс Монголын оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож, үүний тоог улам нэмэгдүүлж байгаад бид баяртай байдаг. Соёл, спортын салбарт хамтран ажиллаж, төлөөлөгчид харилцан солилцох боломж бий. Аялал жуулчлалын салбарт харилцаагаа өргөжүүлэх боломж байна. Улаанбаатар Ханой хотын хооронд шууд харилцаа тогтоож, хот тохижилтын тал дээр туршлага солилцох боломжтой гэлээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.