
Толгой өвдөх ч юмуу эсвэл нуруу, ууц хөших гэх мэт өдөр тутам тохиолдох зовиурьт энгийн мөртлөө тус болохуйц арга байдаг.
Хоёр гарын алгыг халуу дүүгэтэл нь үрээд тэгээд толгойн хоёр талд алгаараа төөнөх мэт үйлдэл хийнэ. Толгойдоо хүргэхгүй. Гэхдээ хүсвэл хүргээд илэх маягаар хөдөлгөөн хийж болно.
Тэгж төөнөж байхдаа гарын алганаас энерги, эсвэл цагаан гэрэл цацарч хоёр алганы дунд байгаа эрхтэн эрүүлжиж үйл ажиллагаа нь хэвийн болж байна хэмээн төсөөлөн бодож болно.
Дотор эрхтнээ ч бас ингэж энергийн иллэг хийж болно.
Хүний өөрийн энерги хэзээ ч өөрийн биед хор болохгүй.
Гол нь хоёр алганаас цацрах гэрлийн хүрээнд тухайн эрхтэн, (толгой, өвдөг ч юмуу) орсон байвал сайн.
Бас аяга буцалсан ус уух, цэх сууж байгаад хэд сайхан хэвлийн амьсгал хийх нь бага сага зовиурь өвдөлтөнд сайн байдаг шүү.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.