“Шальке 04” Итали мэргэжилтэнг сонголоо

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Итали мэргэжилтэн Р.Ди Маттео “Шальке 04” багийн дасгалжуулагчаар томилогджээ. Энэ тухай Германы багийн албан ёсны цахим хуудсанд бичсэн байна. “Шальке 04”-ын өмнөх дасгалжуулагч Х.Келлерыг ажлаас нь халсан шалтгаанаа “Улирал эхлээд долоон тоглолт хийхэд наймхан оноо авч 11-р байрт бичигдэж буй нь манай багийн байх ёстой газар биш. Бид сүүлийн гурван улиралд өндөр амжилт гаргаж “Аваргуудын лиг”-ийн эрхийг авсан. Харин энэ улиралд байдал хэвээр үргэлжилбэл “Аваргуудын лиг”-ийн өрсөлдөөнөөс хасагдаж “Европа лиг”-т тоглож магадгүй. Тийм болохоор Р.Ди Маттеог сонгож авсан. 2012 онд тэр Челсиг гайхалтай удирдаж “Аваргуудын лиг”-т түрүүлсэн. Хэдийгээр бүтэн улирал дасгалжуулаагүй ч төгсгөлийг амжилттай хийсэн нь түүний гавъяа” гэж тайлбарлжээ.

“Шальке 04” клуб энэ улирлын аваргуудын лигт “Челси”, “Спортинг”, “Марибор” зэрэг багуудтай нэг хэсэгт орж, одоогийн байдлаар 2 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тэд 2011 онд оргил амжилтаа гаргаж Европын супер тэмцээний хагас шигшээд шалгарч байлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.