ДЭМБ: "Эбола" илүү их эрсдэл учруулж болзошгүй

Twitter Print
2014 оны 10-р сар 09-нд 08:27 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн орчин үеийн тогтолцоотой хөгжингүй улсуудын эмнэлгийн албан хаагчдад ч “Эбола” вирус халдварлах нь нэмэгдэж болзошгүй гэж ДЭМБ-ын нөлөө бүхий албаны хүн мэдэгдлээ.

Испанийн сувилагчид энэ өвчин халдварласанд би гайхаж байна гэж профессор Петер Пиот хэлжээ.

Амь насанд хүрэх аюултай уг вирусийн халдварыг авсан Баруун Африкаас гадагш бүс нутгийн анхны хүн нь энэ сувилагч болсон билээ.

Тэрээр “Эбола” халдварт өвчнөөр нас барсан хоёр номлогчийг Мадрид хотод эмчилж байсан юм.

Сувилагч эмэгтэйг нөхөр болон бусад 50 хүний хамт Испанийн нийслэл хотод тусгаарлан, эмчилж байгаа аж.

Энэ удаа "Эбола" вирусээр 3400 орчим хүн “Эбола”-гаар нас бараад байна.

Нас барсан тохиолдлуудын олонх нь Гвиней, Сьерра-Леон болон Либерид бүртгэгджээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.