
АНУ-д болж буй хар арьстаны эрх чөлөөний төлөөх тэмцэлд оролцогсод Кристофер Колумбын хөшөөг нурааж, гол руу шиджээ.
Виржиниа мужийн Ричмонд хотод мягмар гарагийн орой эсэргүүцэгчид цэцэрлэгт хүрээлэнд цугларав. Тэнд мянга орчим эсэргүүцэгчид цугласан байна.
Эхлээд эсэргүүцэл нь тайван замаар эхэлж байсан ч орон нутгийн цагаар 20:30 цагийн орчим жагсагчид Колумбын хөшөөг олс ашиглан сууриас нь унагаж, цэцэрлэгт байрладаг нуур руу чирч аваачин ус руу шиджээ.
Кристофер Колумб анхны Америк тивийг нээсэн аялагч юм.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.