
Анхны явган аяллаа хэрхэн эхлүүлэх вэ?
1. Өөрийн бие бялдрын түвшинд тохирсон, богино зайны замыг сонгоорой.
Энгийн үед тэгш, бартаа багатай замаар өөрийн туулж чадах боломжтой зайнаас арай богино зайны аяллыг сонгоорой. Аяллын хугацааг нэг цагт ойролцоогоор 3.2 км хурдтай явахаар тооцоолно. Улархаг газраар явах тохиолдолд 300 м өндөрт гарах тутамд аяллын хугацаандаа нэг цаг нэмж оруулаарай. Яваандаа та өөрт тохиромжтой аяллын зайг олох болно.
2. Явган аялах газрын зургийг олж авч, танилцах
Аялал хийх газрын зурагтай танилцаж, өөрт хэрэгтэй тэмдэглэлүүдийг хийгээрэй.
3. Цаг агаарын байдлыг шалгах
Аялалд явахаас хэдэн цагийн өмнө цаг агаарын урьдчилсан мэдээг сайтар шалгаж үзээрэй. Цаг агаарын байдалд тохируулж аяллын хувцсаа сонгож, шаардлагатай хэрэгслүүдээ урьдчилан бэлтгээрэй.
4. Та хаана байгаагаа хэн нэгэнд хэлээрэй.
Аялалд хамт яваагүй хэн нэгэнд өөрийн аялах зам болон хугацааг хэлж мэдэгдээрэй. Ингэснээр тухайн хүнээр дамжуулж шаардлагатай тусламжийг цаг алдалгүй авах боломжтой болох юм.
5. Явган аялалд зайлшгүй авч явах шаардлагатай 10 зүйлсийг бэлтгээрэй. Үүнд:
-
Газрын зураг болон зүг чиг заагч /компасс/
-
Нарнаас хамгаалах хэрэгсэл /Нарны шил болон нарны тос/
-
Агаар сайн нэвтрэх солих хувцас
-
Толгойн болон энгийн гар чийдэн зэрэг гэрэлтүүлэх хэрэгсэл
-
Эмнэлгийн анхан тусламжийн багц
-
Гал гаргах зүйлс /Нордоггүй чүдэнз, зажигалка, лаа/
-
Оёх болон засах хэрэгсэл
-
Энерги, эрч хүч нэмэх хүнс
-
Биеийн чийг хадгалах ус
-
Яаралтай тохиолдолд босгох орон байр /майхан, хогийн том уут зэрэг байгаль цаг уурын тааламжгүй нөхцөлөөс хамгаалах хэрэгсэл/
6. Зориулалтын уулын гутал болон оймс өмсөөрэй.
Чанартай хөнгөн уулын гутал сонгож, хөвөн даавуун биш, ноосон эсхүл синтетик материалтай зориулалтын оимс өмсөөрэй.
7. Цүнх саваа хөнгөн байлгаарай.
Авч авах шаардлагатай эд зүйлсийн хамгийн хөнгөнийг сонгож, цүнх савандаа боож бэлтгээрэй.
8. Зөв зохистой хувцаслаарай.
Хөвөн даавуу нь хөлс шингээж, урт хугацаанд чийгтэй мэдрэмж төрүүлдэг учраас оронд нь агаар нэвтрүүлдэг синтетик материалтай хувцас сонгож өмсөөрэй. Цаг агаараас шалтгаалж нэмж өмсөх эсхүл тайлах боломжтой байхаар хувцсаа давхарлаж өмсөөрэй.
9. Хэмнэлээ хадгалж алхаарай.
Бүхий л өдрийн турш хадгалж чадах хэмнэлээр алхаарай. Эхэндээ энэ нь жаахан тухгүй санагдаж магадгүй ч урт зам туулахад, ялангуяа өгсүүр газарт та энергиэ хэмнэсэндээ баяртай байх болно.
10. Хог хаягдал үлдээлгүй аялаарай.
Байгал дэлхийгээ хайрлаж, хог хаягдал үлдээлгүй аялах нь явган аялагч бүрийн дагах ёстой үүрэг юм шүү.
Таны анхны явган аялалд амжилт хүсье.
Эх сурвалж: https://blog.liftopia.com/10-essential-hiking-tips-beginner-hike/
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.