Автомашиныхаа агааржуулагчийг асаахаасаа өмнө дор хаяж 2 минут цонхоо онгойлгоорой

Twitter Print
2020 оны 06-р сар 17-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Сүүдэр газар байрлуулсан автомашины цонх нь хаалттай үед өдрийн туршид ойролцоогоор 400-800 мг бензол салонд агуулагддаг. Харин та 16 хэмээс дээш цаг агаартай үед наранд машинаа байрлуулвал бензолын түвшин 2000-4000 мг болж, хэвийн хэмжээнээс 40 дахин ихэснэ гэсэн үг.

Хүмүүс цонх нь хаалттай машиндаа суухдаа илүүдэл бензолоор амьсгалдаг. Гэтэл бензол нь хүний бөөр, элэг, ясанд сөргөөр нөлөөлдөг байна. Бие организм энэхүү хортой бодисоос ангижрахын тулд нилээдгүй бэрхшээлтэй тулгардаг. Автомашин ашиглалтын зааварчилгаанд агааржуулагчийг асаахаасаа өмнө дор хаяж 2 минут цонхоо онгойлгохыг заасан байдаг бөгөөд шилдэг автомашин үйлдвэрлэгч компаниуд ч мэдээлэлдээ үүнийг сайтар тусгаж өгсөн байдаг. Агааржуулагч нь агаарыг хөргөхдөө эхлээд хоолойд байсан халсан агаарыг үлээж гаргадаг. Харин энэ халуун агаар нь хавдар үүсгэгч хортой бодис болох бензолыг агуулж байдаг.

Тэгэхээр машины хоолой дахь халсан агаарын үнэрийг арилгахын тулд хугацаа хэрэгтэй учир хэдхэн минут цонхоо онгойлгох хэрэгтэй. Түүнээс гадна машинаа асаангуутаа агааржуулагчаа бүү асаагаарай. Мөн л хэдэн минут цонхоо онгойлгосны дараа агааржуулагчаа асаах ёстой. Гол учир нь автомашины бензинд нэмэлт болгон ашигладаг ароматик нэгдлүүдэд бензол агуулагддаг тул эдгээр нь дамжин явсаар хүний биеийг ноцтой хордуулдаг ажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.