Секс булчингийн өсөлтөд хэрхэн нөлөөлдөг вэ?

Twitter Print
2021 оны 03-р сар 14-нд 18:39 цагт
Мэдээний зураг,

Маш олон тамирчид болон фитнессээр хичээллэгч залуусын дунд эрчимтэй бэлтгэл хийж булчингаа өсгөж байгаа үедээ секс хийх нь хориотой, сөргөөр нөлөөлдөг гэсэн цуу яриа, буруу ойлголтууд байдаг. Тиймээс би энэ сэдвээр товчхон мэдээлэл хүргье гэж бодлоо.

1. Секс хийснээр хүний биед олон төрлийн гормон ялгардаг бөгөөд, эдгээр гормонууд нь булчинг тайвшруулах, стрессний кортизол гормоныг дарангуйлж нервний системийг тогтворжуулах зэрэг олон эерэг нөлөөнүүдтэй.

2. Секс хийж байх үед хүний биеийн температур дээшилдэг учир калороо шатааж бодисын солилцоогоо сайжруулснаар өөх шатаалтыг дэмжинэ.

3. Үрийн шингэнээрээ тестостерон гормоноо алддаггүй. Сeксийн үeэр тeстостeрон гормоноо гадагшлуулдаг учир булчингийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гэдэг бол худлаа. Үрийн шингэний найрлагад тестостерон гормон огт байдаггүй бөгөөд үрийн шингэний найрлагад эр бэлгийн эс /эр бэлгийн эс нь тестостерон гормон биш/, жимсний хүчил, минералууд болон уураг агуулагдаж байдаг. Гэвч эдгээр нь асар бага хэмжээтэй учир үрийн шингэнээрээ уураг, минералаа алдаж байна гэсэн үг биш бөгөөд эргээд амархан нөхөгддөг.

4. Түүнчлэн тогтмол секс хийдэг эрчүүдийн тестостерон гормоны ялгарал, сексийн идэвхигүй амьдралтай бага хэмжээгээр хийдэг эрчүүдээс харьцангуй илүү байдаг.

Тиймээс секс хийснээр тестостероны хэмжээ багасдаг биш ихэсдэг, булчингийн өсөлтөнд сөргөөр биш эерэгээр нөлөөлдөг. Мөн тайвшруулснаар бат бөх унтахад тусалж нойрыг сайжруулдаг. Нойр сайтай байснаар бодисын солилцоо сайжирч булчингийн өсөлтөд эерэгээр нөлөөлдөг гэсэн үг юм.

Доктор Билгүүн

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.