Өнөөдөр Олон улсын ойн өдөр

Twitter Print
2021 оны 03-р сар 21-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

3-Р САРЫН 21 - ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР

Энэ өдөр манай ойчид ойн нөхөн сэргээлтийн асуудлаар мэргэжлийн хүмүүсээ сонсож, бодлогын асуудлаа эргэн харж байгаа нь ойлгомжтой тул асуудлыг арай өөр өнцгөөс тавья гэж бодлоо.

ОЙЛГОМЖГҮЙ ШИЙДЭЛ

Мод суулгах нь ойгүйжилтийг хязгаарлахад тусалдаг ч өөр олон асуудал үүсгэдэг.

Ой энэ тэндгүй асар хурдацтай сүйтгэгдэж байгаагаас дэлхий даяар жилд хэдэн сая га-гаар нь мод тарьж суулгасан ч энэ асуудлыг хагас шийдэхэд хүргэж байна. Мод тарьснаар мод тайрах нь багасч, ойн хорогдлыг багасгаж чадна. Гэхдээ нэг га суулгасан мод байгалийн нэг га ойн модтой ижил ач холбогдолтой байж чаддаггүй. Мөн мод суулгахад байгаль орчинтой холбоотой олон асуудал гардаг. Байгалийн ойг шинээр тарьж ургуулсан ойгоор орлуулахад баялаг сайхан эко-системийг ганц төрлийн үртэй, ядмаг биологийн орчноор сольж байна гэсэн үг юм. Тухайн нутгийн биш мод ургамлыг суулгахад ийм асуудал ихэвчлэн тулгарна. Гадны модод шинэ орчинд дасдаггүй бөгөөд заримдаа тэдгээр суулгацыг “ногоон цөл” гэж нэрлэхэд хүрдэг. Иймээс мод тарих асуудал сайн сайхан ажил мөн ч гэлээ хүрээлэн буй орчныг хохироохгүй байхад анхаарах хэрэгтэй болдог.

Тэгвэл өөр ямар шийдлүүд байж болох вэ?

Ойн талаар олигтой юм сонсдоггүй энэ хэцүү үед жаахан ч гэсэн сэтгэл тайвшруулах нэг мэдээ байна. Ой нь байгалийнхаа жамаар өөрийгөө сэргээх чадвартай байдаг ба түүнийг тоолж тогтоодог.

Манай нэг га ойд дунджаар 3000 ширхэг зулзаган мод тоологдсон. Энэ нь ой маань өөрөө өөрийгөө нөхөн сэргээгээд аваад явж чадна, чадсаар ирсэн гэсэн үзүүлэлт.

Гэвч бүх юм ингээд болчихож байгаа юм биш шүү дээ.

Харин бид гай болохгүйг л хичээх хэрэгтэй. Гай болох гэдэгт: мэдээж хэрэг замбараагүй огтлолт, түймэр, хортон шавж (ойд үлдээдэг хог, тайраад хаясан модны үлдэгдэл... эдгээрт таатай нөхцлийн нэг болдог) орохоос гадна хамгийн гол нь малаа хэнэг ч үгүй ургаж ядаж буй зулзаган модыг идүүлэхээр ойд бэлчээдэг асуудлыг бас хэлж байна.

М.Тунгалаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.