
Анх удаа алмазан эдлэл худалдан авах нь амаргүй байдаг. Учир нь сайн чанартай эдлэл авахын тулд алмазны тухай багахан ч гэсэн ойлголттой байх нь их чухал.
Байгалийн алмазны чанар нь дахин давтагдашгүй өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хүний ДНК хоорондоо адил байдаггүйтэй ижил гэж тайлбарлаж болох юм.
Олон улсын хэмжээнд алмазны чанарыг тодорхойлохдоо 4С үзүүлэлтийг ашигладаг байна.
1. CARAT (жин)
2. COLOR (өнгө)
3. CLARITY (тунгалаг байдал)
4. CUT (зүсэлт)
Carate - ихэнхи хүмүүс алмазны хэмжээ гэж боддог. Энэ бол жинлэх нэгж юм.
Алтны жинг бас карат гэж нэрлэдэг (Америк хэллэгт К, англи хэллэгт C-р бичдэг). Алтны карат 1-24 хэмжүүрээр тооцогддог бол алмазных 1-с эхэлнэ. 1 карат алмаз нь 0,2 гр.
Color - алмазны өнгийг хэр цагаан эсвэл өнгөгүй гэдгээр тодорхойлно.
Ингэхдээ GIA (The Gemological Institute of America ) Олон улсын стандартчлалын шатлалыг ашиглана. Энэ нь латин цагаан толгойн D-Z хүртэлх өнгө байх ба D нь хамгийн тунгалаг өнгөгүй цагаан, илүү үнэтэй ба Z-рүү дөхөх тусам бор эсвэл шаргал болдог.
Clarity - мөн л GIA-н стандартчилсан шатлалыг ашигладаг.
Cut - зүсэлт нь чулууны өнгө, үзэмж болон үнийн дүнд их нөлөөлдөг байна. Зөв зүсэлттэй чулуу нь гэрлийн цацрагийг өөртөө сайн шингээн, буцааж ойлгодог нь чулууны гялалзах чадварыг сайжруулдаг бол чулууны үнэ жингээсээ /карат/ шалтгаалдаг нь мөн л зүсэлттэй холбоотой юм.
Тэгэхээр 4С нь бүгд л чухал үзүүлэлтүүд юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.