“Барселона” Испанийн лигээс хасагдаж магадгүй

Twitter Print
2014 оны 10-р сар 09-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Испанийн хамгийн хүчирхэг баг “Барселона” лигийн тэмцээнээс хасагдаж магадгүй болжээ. Учир нь тус улсын харъяанд байдаг Каталон үндэстэн салан тусгаарлаж, бие даасан засаглалтай болохоо мэдэгдсэн байна. Хэрэв тусгаар улс болохыг нь иргэд дэмжвэл “Барселона”, “Эспаньол” клубууд Ла лигт тоглох боломжгүй болох аж. Каталон үндэстэн тусгаар улс болох эсэх ирэх арваннэгдүгээр сарын 22-ны бүх нийтийн санал асуулгаар шийдэгдэнэ.

“Барса” дээд лигээс хасагдвал “Реал”-тай хүч тэнцүү өрсөлдөх баг үгүй болно. Эзэн хааны багийн довтлогч К.Бензема сэтгүүлч нарт хэлэхдээ “Барса дээд лигт үлдэх нь зүйтэй. Реал-Барсагийн өрсөлдөөн жинхэнэ хөлбөмбөг. Л.Месси, Неймаргүй Ла лигийг хэн ч үзэх сонирхолгүй болно” гэж хэлжээ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.