Эбола 32,6 тэрбум долларын хохирол учруулна

Twitter Print
2014 оны 10-р сар 10-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Хэрэв “Эбола” вирусийн халдварын тархалтыг ойрын хугацаанд зогсоож чадахгүй бол уг вирусийн улмаас Баруун Африкийн орнуудын эдийн засагт учрах хохирлын хэмжээ 32,6 тэрбум долларт хүрч болзошгүй. Лондоны “Financial Times” сонинд мэдээлснээр, эл тооцоог Дэлхийн Банкны шинжээчид гаргажээ.

“Баруун Африкийн гурван оронд “Эбола” вирусийн халдвараар 3879 хүн нас барлаа, өвчний тархалт улам бүр газар авч байгаа нь вирусийн тархалт хамгийн өндөр байгаа гурван улс болох Гвиней, Либери болон Сьерра-Леоны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна” гэж тус сонинд тэмдэглэсэн байна.

ДБ-ны шинжээчид мөн вирусийн халдвар тус гурван улсын хилээс давж, ойр хөрш орнуудад тархан, байдал муугаар эргэх нөхцөл байдлын эд материалын хохирлын хэмжээг тооцон гаргажээ. “Ийм тохиолдолд Африкийн энэ хэсэгт учрах эдийн засгийн хохирлын хэмжээ энэ онд 7,4 тэрбум доллароор өснө” гэж “Financial Times” сонинд бичжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.