Испани сүүлийн найман жилд анх удаа урьдчилсан шатанд хожигдлоо

Twitter Print
2014 оны 10-р сар 10-нд 08:57 цагт
Мэдээний зураг,

“Евро 2016” Франц улсад болно. Энэхүү тэмцээнд оролцох багууд урьдчилсан шатны тоглолтоо хийж байна. Нийт 53 улс есөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас урд шөнө 9 тоглолт болов. Хэсгийн хоёр дахь тоглолтонд Испани хожигдсон нь олны анхаарлыг татлаа. 2008, 2012 оны Евро, 2010 оны дэлхийн аварга “Ялагдашгүй Армада” Словакт 2:1-ээр хожигдож хэсгийн хоёрдугаарт явж байна. Дээрх тоглолтын дараа Испанийн шигшээ багийн дасгалжуулагч В.Де Боске хэлэхдээ “Би ийм үр дүн хүлээгээгүй. Бид шахалтыг сайн хийж байсан ч хожил авах хэмээнд тоглож чадсангүй. Словакийн хаалгач сайн байлаа” гэж хэлжээ.

Харин тэднийг хожсон Словакийн дасгалжуулагч “Маш их баяртай байна. Учир нь бид цэнгэлдэх дүүрэн үзсэн хөгжөөн дэмжигчдынхээ өмнө гайхалтай ялалт байгууллаа. Энэ бол маш үнэ цэнэтэй хожил. Учир нь Испани сүүлийн найман жил дэлхий, Европын аваргын урьдчилсан шатанд ялагдал хүлээгээгүй байсан” гэдгийг онцолжээ.

 

Бусад тоглолтын хувьд Словени-Швейцарь 1:0, Македон-Люксенбург 3:2, Украйн-Беларусь 2:0, Австри-Молдав 2:1, Литви-Эстони 1:0, Англи-Сан Марино 5.0-ээр хожсон бол Швед-ОХУ 1:1, Лихтенштейн-Монтенегро 0:0-ээр тэнцсэн байна. Харин өнөө шөнө Латви-Исланд, Бельги-Андорра, Уэльс-Босни, Болгар-Хорват, Итали-Азербайжан, Мальт-Норвеги, Кипар-Израйл, Голланд-Казахстан, Турк-Чехын шигшээ тоглох хуваарь гарчаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.