69 хэрхэн шинэчлэгдсэнийг хар даа

Twitter Print
2014 оны 10-р сар 10-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Хурдтай, хүчтэй, хөдөөгийн хүнд бэрх зам туулах онцгой чадвартай Уаз 469 цагтаа сайхан л унаа байлаа. Одоо ч Замын Үүдээс өөр газар харагдахаа байж дээ. Замын Үүдийнхэн Монголд байгаа бүх 69-үүдийг хамаад аваачсан мэт тэндхийн л ганц унаа хөсөг болсон байдаг, хөөрхий. Харин нөгөө 69 буюу UAZ-аа Оросууд сайжруулж Patriot гэсэн нэр өгөөд үйлдвэрлэлийн дамжлагад шилжүүлсэн байна. Ульяновын автомашин үйлдвэрлэлийн заводаас гарч байсан 69-үүд одоо бүр төрөл арилжаад ирэх сараас худалдаанд гарч эхлэх болжээ. 

Гаднаас нь харахад уг шинэ тэрэг гэхдээ жаахан загвар муутай Pajero шиг, радиаторынх нь хаалт хуучнаасаа нэг их ялгагдах юмгүй, урд фар нь өдөр диод гэрлээр асч байхаар жаахан чимэглэж өгсөн, мөн толь нь эвхэгддэг, эргэлтийн дохиолол нь бас диод гэрэлтэй, манангийн гэрлийг нь томруулсан гэж байгаа, тормозлоход нэмэлт сигналтай гэх мэтээр шинэчлэсэн нь бүхэлдээ нэг тиймэрхүү, барууны тэрэгнүүдээс авахыг нь авч хуулбарласан болхи баарагдуу эд болж хувирч.

Дотор салондоо дуу хөгжим, дүрс бичлэг үзэх, замын баримжаа олох систем, ард талаа харах камер, асаахын өмнө халаах тоолууртай, тэрчлэн хажуугийн тэнцвэржүүлэгч, харьцдаггүй кардан голтой «Патриот» гэх зэргээр Оросууд шинэ бүтээлээ сурталчилж байгаа аж.

.

Шинэчлэгдсэн UAZ Patriot, 2,7-литрийн 128 морины хүчтэй, бензин мотортой, үнэ нь 649 000 рублиэс эхлэх юм гэнэ. Манайхаар бол бол нэг рублийг тавин төгрөгөөр бодоход 32 сая 450 мянга орчим болж байх шиг байна. Харин 2,2-литр дизель, 114 хүчтэй мотортой нь 719 990 рублийн үнэтэй аж. Хоёр мотор хоёулаа таван шаталбартай механик хурдны хайрцагтай юм байна.

Оросууд жийп маягийн, зам голдоггүй гэж байгаа уг тэргийг захиалахдаа «өвлийн пакет»-тай авч болно, үүнд нь салхины шил халаагч, салоны нэмэлт болон арын суудлын халаагуур, өндөр эзлэхүүнтэй аккумулятор багтах аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.