БНСУ-аас 6200, Японоос 500 иргэн эх орондоо ирэхээр тасалбар захиалжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 02-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Улсын Онцгой комиссын хоёрдугаар сарын 26-ны хуралдаанаар Монгол болон БНСУ хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоосон хугацааг гуравдугаар сарын 11-нийг дуустал сунгах шийдвэр гаргасан.

Мөн Монгол Японы хоорондын хоёр талын нислэгийг 2020.02.28-ны өдрөөс 03.11-ний өдийг дуустал түр зогсоох шийдвэр гаргасан юм. Тиймээс Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нэг ч нислэг үйлдэхгүй байна. Тэгвэл Сөүл дэх Элчин сайдын яамны мэдээлэлд агаарын тээврийн “МИАТ”, “КАЛ”, “Асиана”, “Эйр Пусан” компанид захиалга өгсөн 6200 иргэн ойрын өдрүүдэд эх орондоо ирэх хүсэлтэй байгаа аж. Мөн 500 орчим хүн нислэг сэргээсний дараа Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхээр захиалгаа өгчээ.

Харин Улсын онцгой комиссоос гуравдугаар сарын 11-нээс хойшхи хугацааг сунгах уу, сунгахгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.