Берлин хотод энэ улирлын шигшээ тоглолт болно

Twitter Print
2014 оны 10-р сар 10-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн шинэ улирал эхлээд хоёр тойргийн тоглолт боллоо.  2014-2015 оны улиралд Английн “Чесли”, “Арсенал”, “Ливерпуль”, “Манчестер Сити”, Испанийн “Алтетико Мадрид”, “Атлетик”, “Барселона”, “Реал Мадрид”, Германы “Бавари Мюнхен”, “Боруссия Дортмунд”, “Шальке 04”, “Байер Ливеркзен”, Италийн “Ювентус”, “Рома”, Францын “ПСЖ”, “Монако”, Португалын “Бенфика”, “Спортинг”, “Порту”, Голландын “Аякс”, ОХУ-ын “ЦСКА Москва”, “Зенит”, Украйны “Шахтёр”, Грекийн “Олимпиакос”, Швейцарийн “Базель”, Белгийн “Андерлехт”, Туркийн “Галатасарай”, Шведийн “Мальмё”, Болгарын “Лундогорт”, Киприйн “АПОЭЛ”, Словакийн “Марибор”, Беларусын “БАТЭ” багууд оролцож байгаа.

Энэ улирлын шигшээ тоглолт Германы нийслэл Берлин хотод болно. Тус улс  “Аваргуудын лиг”-ийн финалын тололтыг тав дахь удаагаа хүлээн авах гэж байгаа нь энэ юм. Өмнө нь 1993, 1997, 2012 онуудад Мюнхен, 2004 онд Гельзенкирхен хотод шигшээ тоглолт явагдаж байв. 2015 оны финал явагдах Берлин хотын “Олимпик” стадион 1936 оны наймдугаар 1-нд нээгдсэн аж. Мөн “Берлин 1936” зуны Олимпийн наадмын тэмцээн болж байсан, 74.244 хүний суудалтай юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.