Н.Энхбаяр: Монголчууд намайг гүтгэснээрээ гадаадад нэр хүндээ унагаж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 10-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр 22.30 цагт “Корейн Эйр” компанийн Сөүл Улаанбаатарын нислэгээр эх орондоо ирэхэд түүнийг Чингис хаан Олон улсын нисэх буудалд МҮАН, МАХН-ын удирдлага, гишүүд "Шударга ёс" эвслийнхэн, гишүүд дэмжигчид болоод хэвлэл мэдээллийнхэн тосч авлаа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг VIP танхимаас гарч ирэхэд нь сэтгүүлчид дараах асуултанд хариулт авсан юм. 

-Таны бие сайн уу? Эмчилгээ тань дууссан уу?

-Би эмчлүүлж байгаа. Эмнэлгээсээ чөлөө аваад ирсэн. Эмчтэйгээ холбоо барьж байгаад дараагийнхаа эмчилгээг үргэлжлүүлэх болно. Эмчилгээгээ тасалж болохгүй.

-Таныг БНСУ-ын иргэн болсон талаар тус улсын хэвлэлд бичсэн байсан. Харин танай намынхан үүнийг няцааж, ташаа мэдээлэл хэмээсэн. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Солонгосын хэвлэлийнхээс сураглахад Монголоос тийм мэдээлэл авсан гэж байна лээ. Тэгэхээр манайхан л худал мэдээлэл өгсөн юм билээ. Миний хувьд ямар нэгэн байдлаар солонгосуудыг муулахгүй. Монголчууд тэдэнд худал мэдээлэл өгч, түүнийг нь тус улсын хэвлэл нягтлалгүйгээр бичсэн байсан. Солонгос чинь их хөдөлмөрч ард түмэн, улс орноо хөгжүүлж байгаа улс. Тэгэхээр монголчууддаа л хандаж хэлмээр байна. Битгий тэгээч ээ, намайг янз янзраар бичих гэж байгаа бол гадныхныг оролцуулж хэрэггүй. Дотооддоо л бүгдээрээ учраа олъё л доо. Ер нь эвтэй найртай сайхан амьдаръя, Монголоо л хөгжүүлье. Монгол Улс маань Солонгосоос дутуугүй хөгжөөсэй гэж хүсч байна. Ард түмэн маань тэгэж чадна гэдэгт би итгэж байгаа. Тийм учраас нэг нэгнийгээ ад үзэх биш, нэг нэгнийхээ талаар худал мэдээлэл цацах биш, бие биенээ дэмжээд, ард түмнээ сайхан амьдралтай болгоё гэж бодох ёстой юм болов уу. Түүнд нь хэрэгтэй юм бол би туслахад бэлэн байна. Хэрэггүй бол заавал туслах гээд гуйгаад байх ч юм алга. Миний хувьд ажлаа хийж байхдаа дутуу хийсэн болон нэмж хийх шаардлагатай зүйл байгаа байх. Үргэлжлүүлэх зүйл байгаа. Манай намынхан ч гэсэн бусад намынхан ч гэсэн миний хийгээгүйг үргэлжлүүлээд дутууг нь засаад авч явж байгаа гэж бодож байна. Яагаад тийм зүйл зохиож байгааг нь мэдэхгүй байна. Солонгосуудад худал мэдээлэл өгч, нөгөөдүүл нь итгээд түүнийг нь бичсэнд гайхаж байсан.

-Та энэ талаарх мэдээллийг авч байна уу?

-Солонгосуудаас бодит мэдээлэл авсан юм шиг энд шуугиад байсан. Солонгосуудын өмнө Монголчууд маань ичмээр байдалд орж байгаа байхгүй юу. Нэр хүндтэй, бардам сайхан амьдръя л даа. Солонгосууд бол дэлхийд хөгжлөөрөө гайхуулж байна. Монголчууд ч гэсэн тэгэж явж чадна шүү дээ.

Би өнөөдөр ямар нэгэн муу юм санаж ирсэнгүй. Хэн нэгэнд гомдсон юм байхгүй. Бүгдэд нь сайхан санаж ирсэн. Ялангуяа хол байхад бол бүх юм сайхан санагддаг юм байна. Энд байхад бол энэ ч болохгүй юм шиг, тэр ч болохгүй юм шиг байдаг байсан. Тэнд эмчлүүлээд байж байхад өөрийн эрхгүй бүх юм сайхан санагдаж байна. Монгол хүн гэдэг чинь их сонин юм байна. Монголчууд бүхнийг хийж чадна гэдэгт би тэнд байх туслмаа их итгэдэг болсон. Ард түмнээ л их саналаа. Улс орноо санана гэдэг чинь ард түмнээ л санадаг юм байна. Монгол хүнээ их саналаа. Та нарыг их саналаа. Монголын салхи их санагддаг юм байна. Өнөөдөр энд бороо орсныг би мэдсэнгүй. Гэтэл буугаад ирэхэд их гоё агаар угтлаа.

-Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа ярилцах уу?

-Ярилцаж л таарна даа. Манай намынхан миний саналыг сонсох байлгүй дээ.

-Монголын улс төрийг та хэрхэн дүгнэж байна вэ. Төрийн тэргүүн байсан хүний хувьд засч залруулмаар зүйл байна уу?

-Монгол Улс маань бусдаас доор орохгүй л хөгжих ёстой. Өнөөдөр төр барьж байгаа болон төр барихгүй байгаа гээд бүхий л хүмүүс нэгэн санаатай зүтгэх ёстой. Бие биенээ ялгаварлах хэрэгтэй. Ардчилал гэдэг маань хүн нэг бүрийг улс орноо хөгжүүлэхэд нь оролцуулдаг. Хамгийн сайн сайхныг хүсч байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.