Зайсан өнгөт усан оргилуураар өнгө нэмжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 10-нд 15:54 цагт
Мэдээний зураг,

Энэ жил Нийслэл хотын маань 375 жилийн ой тохиож буй. Энэ ажлын хүрээнд “Зайсан - Соёл Амралтын Цогцолбор” 2015 онд бүрэн ашиглалтад орох ба үндэсний түүх соёлын үзмэр, Угсаатны музей, уран зургийн галерей, кино театр, концертын танхим, залуу хосууд гал голомтоо бадраах гэрлэх ёслолын цогц танхим, олон үндэстний зоог, хүүхэд багачуудад зориулсан тоглоомын төв, задгай театр, мөсөн гулгуурын талбай, оффис, хурлын танхим, бүх төрлийн худалдаа үйлчилгээний төв гээд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг Монголдоо мэдрэх боломж бий болно. Үүний эхлэл болох олон улсын стандартад бүрэн нийцсэн гэрэлтүүлэг бүхий хөгжмийн ая хэмнэлээр оргилдог усан оргилуур ашиглалтад орлоо.

Түүнчлэн Цогцолборын гадна талбай орчин тойрныг бүрэн тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн, амарч зугаалах талбай, авто зогсоол зэргийг шийдсэн “Зайсан – “Соёл Амралтын Цогцолбор”-т ямар нэгэн түгжрэл сааталгүй зорчих боломж бүхий тээврийн шинэ хэв маягийг нэвтрүүлсэн соёл амралт, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээний нэгдсэн цогцолбор төвүүд тун удахгүй ашиглалтад орох юм.

Ийн Нийслэл хотынхоо 375 жилийн ой босгон дээр Зөвлөлтийн дайчдын түүхэн хөшөө дурсгал бүхий Зайсан толгой маань орчин үеийн хэв загвараар өнгө төрх, утга агуулга нь баяжигдан, иргэдийн амарч зугаалах аятай таатай орчин нөхцлийг бүрдсэн бүтээн байгуулалт үүдээ нээж, Нийслэл хотдоо шинэ содон өнгө төрхийг нэмлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.