Өнөөдөр охидын эрхийг хамгаалах өдөр

Twitter Print
2014 оны 10-р сар 11-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг юм.

Манай улс энэ өдрийг “ОХИД ХҮЧИРХИЙЛЛИЙН БАЙ БИШ!!!”, “Биднийг сонс!!!”, БИД ХҮҮХЭЛДЭЙ БИШ” зэрэг уриатай арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буй олон асуудлууд байгаагийн нэг нь бага насны охидын эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл аж. Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны охидын тоо эрс нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, 2012 оны эхний 10 сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 37 бүртгэгдсэн бол, 2013 оны эхний 10 сарын байдлаар 54 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 17 тохиолдол буюу 45,9 хувиар  нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ бол мэдээж бага тоо биш. Өсвөр насны охидууддаа тавих эцэг эхийн хараа хяналт сул байгааг харуулж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.