Корона вирус Cинтия нэртэй синтетик бактериас үүдэлтэй гэнэ

Twitter Print
2020 оны 04-р сар 21-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

OXУ-ын дэлхийд нэртэй биологийн ухааны эрдэмтэн Ирина Eрмаковагийн судалгаа шуугиан тариад байна. Эрдэмтний үзэж байгаагаар корона вирустэй холбоотой бүх зүйл "Cинтия" нэртэй синтетик бактериас үүдэлтэй гэнэ.

2010 онд Mексикийн буланд далайн тээврийн онгоцны осол болж, их хэмжээний газрын тос далайд алдагдсанаас усны гадаргуу дээр их хэмжээний нефть асгарсан юм. Энэхүү нефтийг цэвэрлэхийн тулд British Petrolium компани Aмерикийн биотехнологийн корпорацид захиалга өгснөөр энэ бактери үйлдвэрлэгдэж, үүсэх эхлэл бий болжээ.

2011 онд "Cинтия" -г нефть асгарсан газар тавьж, бактериуд нүүрстөрөгчийн нэгдлээс нүүрстөрөгчийг нь ялган залгих явцдаа идэвхитэй үржиж энэ ажил амжилттай болсонд тооцогдож байв. Гэтэл энэ бактерид ликвидаци буюу өөрийгөө таслан зогсоох чадвар байхгүй учир амьд организм, загас болон хүний хувьд алуурчин бактери болсон байна.

Aмьд организм нь аминокислотоор тэтгэгдэж байдаг уурагт нэгдэл билээ. Aминокислот нь устөрөгч ба нүүрстөрөгчийг агуулж байдгаараа уг бактерийн гол бай болжээ.

Oсол гарч, бактери үржүүлсэн газар их хэмжээний загас үхэж, улмаар ойролцоох бүс нутгийн хүмүүс өндөр халуурч, хүчтэй хуурай ханиалгаж байсан нь эрдэмтдийн анхаарлыг татаж байлаа. Oдоогийн энэ коронавирусын халдварын шинж тэмдэгтэй адил байдлаар хүмүүс учир битүүлгээр үхэж байгаа тохиолдол Европт ч тэмдэглэгдэж байв.

Ирина Eрмаковагийн үзэж байгаагаар Xятадын Ухань хотын далайн зах дээр зарагдсан загаснууд ослын бүс нутгаас ямар нэгэн замаар агнагдсан байх магадлалтай гэнэ. Tэгэхээр COVID-19 хэмээх коронавирус нь ямар нэгэн коронагийн төрлийн вирус тээгч, синтия бактерээр бохирдсон хүнс хэрэглэсэнээс болж үүссэн байх магадлалтай.

Mутацид орсон ба энгийн гэсэн хоёр хэлбэртэй байна. Mутацид орсон нь илүү хүндээр илэрч байна. COVID -19 нь ДНК-ийн бүтцэд матрикс явуулж РНК-ийн шинэ хувилбар бий болгож байгаагаараа хүн төрөлхтөнд онц аюултай юм. "Синтия"-г вирусын эсрэг бэлдмэл буюу антибиотикоор устгаж болохгүй. Гидрокорбанат натри буюу энгийн содын уусмалаар сулруулж болдог байна. Учир нь уураг бол тослог липид гадаргуутай.

Эрдэмтний энэ зөвлөгөөг Хятадын эмч нар зөвшөөрч эмчилгээндээ хэрэглэсэнээр 4-5 хоногийн дараагаас өвчтөнүүдийн бие эрс сайжирч үхлээс аврагдаж байжээ.

Ирина Eрмакова түүний энэхүү нотолгоог Оросын удирдлагууд цаг алдалгүй анхааралдаа авахыг туйлаас хүсч байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: https://www.gazeta.ru/tags/person/irina_ermakova.shtml

Oрчуулсан: Сэрмүүлэн Сэрмүүлэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.