
Зүрхний хий өвчин нь зүрхний цахилгаан бичлэг, эхогоор харагдаж, оношлогддоггүй. Зөвхөн судас, шээс, хэл оношилгоо, асуух аргаар оношлогдоно.
Зүрхний олон төрлийн өвчин байдаг. Тэдгээр нь хоорондоо шинж тэмдэг ижил ч өөр өөр өвчин юм. Зүрхний хий өвчний эхэн үед байн байн санаа алдаж, цээж дүүрсэн мэт зовуурилах, ямарваа нэгэн юманд анхаарал суларч ойлгохгүй өнгөрөх, мартах шинж тэмдэг илэрдэг. Зүрхний хий нь тослоггүй шимгүй хоол, унд байнга хэрэглэснээс болж үүснэ. Тухайлбал, махан хоол идэхгүй удаан явах, тариа будааг хорих, хольцгүй ус байнга уух нь муу.
Мөн хурьцлын үйлийг хэтрүүлэх, ажил амралтаа зохицуулахгүйгээр нойргүй удаан явах, хоолоо сойж өлөн удаан хугацаагаар явах, их ярих, амралтгүй ажиллаж ядрах, ямар нэгэн байдлаар их хэмжээгээр цус алдаж удаан явах, ходоод, гэдэсний хямралаас болж удаан хугацаагаар суулгаж, бөөлжих, хүйтэн салхинд даарах, баас, шээс, хийг удаан хугацаагаар гаргахгүй барих, эсвэл гарахгүй байхад нь гаргах гэж шахах, хамгийн гол нь сэтгэл санааны хямрал, гутралаас болж үүсэх нь их байдаг.
Мөн төрсөний дараа, эсвэл үр хөндөлтөөр цус их алдсаны дараа, гэнэтийн осол аваар, элэгний өвчлөлөөс шалтгаалж хамраас цус алдсаны дараа төлжүүлэх эмчилгээ хийлгүйгээр удаан хугацаагаар явсанаар яваандаа зүрхний хий өвчнийг үүсгэх магадлалтай болдог. Зүрхний хийнээс шалтгаалж зүрх долгисох өвчин үүснэ. Үүнийг эмчлүүлэлгүй удаан хугацаанд явсанаар сэтгэцэд нөлөөлдөг. Зүрхний хий өвчний үед толгой их өвдөнө, мартамхай болно, цээж хэсгээр өвдөж, нойр сэрвэлздэг болно, бусдыг асуугаагүй байхад хариулах, асуугаад байхад хариулахгүй байх гэх зэргээр орчинтойгоо зохицож чадахгүй болдог, сүүлдээ амьсгал нь их ширүүсдэг.
Энэ нь уушгинд нөлөөлнө. Зүрхний өвчтэй хүмүүсийн хэл нь голоороо хагараад эхэлдэг. Бас нэг гол шинж нь зүрх нь байнгын түгшүүртэй байдалтай байдаг. Бие их сульдана, үймээн шуугианаас айна, амархан гомдож, баярлана. Иймэрхүү шинж тэмдэг илрээд эхлэх юм бол уламжлалтын эмчид хандах хэрэгтэй. Хэрэв оношлуулаад эмчлүүлэхгүй удаан явах эсвэл эмчилгээ хийлгэж байгаад дутуу хаясанаар тухайн хүний зүрхний өвчлөл хүндрэх, зовуурь ихсэх, цаашлаад сэтгэцэд нөлөөлөх эрсдэлтэй.
Эх сурвалж: Манба Дацан эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.