"Орос танк" дэлхийд тав дахиа түрүүлэхээр Осло хотод очно

Twitter Print
2021 оны 09-р сар 28-нд 14:57 цагт
Мэдээний зураг,

Аравдугаар сарын 2-10-нд Норвегийн Ослод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг тодров.

Эрэгтэйчүүдээс Токиогийн олимпод оролцсон зургаан бөхөөс гурав нь Ослод очихоор болжээ.

Олимпийн хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев тав дахиа түрүүлэхийн тулд Норвегид очихоор болсон нь анхаарал татаж байна.

Түүнээс гадна 61 кг-ын жинд Абасгажи Магомедовоос бусад бүх жинд өнөөдөр Сочид шигшээ багийн цугларалт дээр сорилт барилдаан хийж ялагчийг нь дэлхийн аваргад авч явахаар боллоо.

Ослод зодоглох ОХУ-ын шигшээ баг:

57 кг: Абубакар Муталиев

61 кг: Абасгажи Магомедов

65 кг: Загир Шахиев

70 кг: Евгений Жербаев

74 кг: Тимур Бижоев

79 кг: Радик Валиев

86 кг: Артур Найфонов

92 кг: Магомед Курбанов

97 кг: Абдулрашид Садулаев

125 кг: Зелимхан Хизриев

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.