МИАТ хар тамхи хэрэглэсэн гэх нисгэгчээ ажлаас нь халжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 26-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

МИАТ компанийн нисгэгч Берлинд хар тамхи хэрэглэж байгаад баригдсан тухай мэдээ өчигдрөөс эрчтэй тархаж байна. TV5 сувагт МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер, ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан энэ талаар мэдээлэхдээ “Берлинд болсон үйл явдалтай холбогдуулан МИАТ компани хоёр нисгэгчийнхээ хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж мэдэгджээ.

Мөн “Нисгэгч согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглээд нислэгт гарах ямар ч боломж байхгүй. Нисгэгч нар тогтмол эмчийн үзлэгт хамрагддаг. Энэ хариуцлагатай ажлыг согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үед гүйцэтгэх боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Мөн олон улсын нисэх буудлууд аюулгүйн үзлэгийг хийж, согтууруулах ундаа, мансууруулах бодисын тест аваад явдаг.

Берлинд болсон үйл явдалтай холбогдуулан хоёр нисгэгчид хариуцлага тооцож, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Нэг нисгэгч нь согтоод буудлын өрөөндөө унтсаны улмаас ус алдсан талаар мэдээллийг манай Берлин дэх төлөөлөгчийн газраас өгсөн. Тиймээс Европт дадлага хийгээд буцаж явсан нисгэгч нарт томилолт үүрэгч өгч, нислэг хуваарийнхаа дагуу хийгдсэн. О.Баасанхүү гишүүний яриад байгаа шиг нислэг хойшилсон зүйл огт байхгүй” гэх тайлбарыг өгсөн байна.

Хар тамхи хэрэглэсэн, ажлаас халагдсан гэж байгаа Д.Булганхангай нь БОИНГ-747 агаарын хөлгийн II нисгэгч юм байна. Түүнийг хар тамхи хэрэглэсэн эсэхийг шинжлүүлэхээр МИАТ компани дотооддоо арга хэмжээ авч эхэлсэн гэнэ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.