Оросын Sputnik V вакцин тариулсан иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй

Twitter Print
2021 оны 10-р сар 02-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын эрх баригчид ДЭМБ болон АНУ-ын Хүнс ба Эмийн хяналтын албанаас зөвшөөрөөгүй коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн иргэдийг улсынхаа хилээр нэвтрүүлэхийг хориглох журам гаргахаар төлөвлөжээ. Үүнд ОХУ-ын Sputnik V вакцин багтаж байгаа ба энэ нь Оросын эрх баригчдын бухимдлыг төрүүлээд байна.

Коронавирусын халдварын ид дэгдэлтийн үед АНУ Sputnik V коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан ОХУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлж байсан ба цар тахал намжсан үед Спутник-Ви вакцин тариулсан иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөж байгаа нь ялгаварлан гадуурхаж буй асуудал хэмээн Оросын тал үзэж байна.

Түүнээс гадна ОХУ-ын Гадаад хэргийн яам, Шууд хөрөнгө оруулалтын сангийн удирдлагууд ДЭМБ Оросын Спутник-Ви вакциныг бүртгэхийг яарахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсээр байгаа юм.

Францын эрх баригчид л гэхэд төрийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр улс орнуудын төлөөлөгчдыг хэд хэдэн бүсэд хуваасан ба Спутник-Ви вакцин нь Европын холбооны Эрүүл мэндийн газарт бүртгэгдээгүй гэсэн шалтгаанаар Оросын төлөөлөгчид халдварын "улаан бүсэд" хуваарилагджээ. Ингэснээр Оросын төлөөлөгчид зөвхөн зохион байгуулагчдын тогтоосон маршрутаар зорчиж байсан аж.

Спутник-Ви вакцин нь коронавирусын эсрэг гарсан анхны вакцин юм. Оросын эрдэмтэд коронавирусын эсрэг вакцин бүтээж анхдагч болсон ч оросуудыг коронавирусын эсрэг вакцинаа хангалттай сайн туршиж судлаагүй хэмээн буруутгасан юм.

Тэрчлэн ОХУ-ын иргэд нь өөрсдөө дотооддоо үйлдвэрлэсэн Спутник-Ви вакциндаа эргэлзэж байсан учраас тус улсад коронавирусын эсрэг вакцинжуудах ажил удаашралтай явагдсан юм.

Спутник-Ви вакциныг ДЭМБ-д бүртгэх ажил өнгөрсөн хавраас эхлэн явагдаж байгаа ба ДЭМБ-аас энэ сарын 15-нд гаргасан мэдэгдэлд Спутник-Ви вакцины нэг үйлдвэр ДЭМБ-ын шалгалтанд тэнцээгүйн улмаас Спутник-Ви вакциныг бүртгэх ажлыг зогсоосон тухай дурдсан байжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.